Японы эргээс нас барсан найман хүнтэй завь олджээ

Автор | Zindaa.mn
2017 оны 11 сарын 29

Японы тэнгисийн эрэг дагуу Акита  мужийн Ога хотын Миязава боомтод хөвж явсан модон завийг нэгэн иргэн олж харсан байна.  Албаны хүмүүс шалгахад тус завинаас 8 хүний цогцос олджээ. Урьдчилсан байдлаар тус завийг Хойд Солонгосынх бөгөөд нас барсан хүмүүсийг загасчид байх магадлалтай гэж үзэж байгаа аж. Одоогоор өөд болсон хүмүүсийн үхлийн шалтгааныг тогтоогоогүй байгаа гэнэ.  Энэ явдлаас хэдхэн хоногийн өмнө мөн ижил явдал болж байжээ.

Япон болон Солонгосын хойгийн далай нь загас агнуураар  баялаг аж. Энэ үүднээсээ Хойд Солонгос, Хятадаас хулгайн анчид тус далайг зорьдог байна.

Хойд Солонгос болон Япон нь колоничлол, дайны үеийн түүх, Пхеньян пуужин, цөмийн аюул занал зэргээс шалтгаалан дипломат харилцаа тогтоогоогүй юм. Ким Чен Ун өмнө нь хэд хэдэн удаа Японы руу баллистик пуужин харваж туршилт хийж байсан юм. Хамгийн сүүлд  өчигдөр шөнө Хойд Солонгос Япон руу пуужин харавсан байна.


 

Б.Янжиндулам

Zindaa.mn

http://www.foxnews.com

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top