Дэлхийн хамгийн хөөрхөн сувилагч

Автор | Zindaa.mn
2017 оны 11 сарын 30

 25 настай тайвань бүсгүйг дэлхийн хамгийн дур булаам сувилагч гэж нэрлэх болжээ. Нин Чэнь гэх энэ бүсгүй шүдний эмнэлэгт эмчийн туслахаар ажилладаг байна. Хүмүүс шүдээ эмчлүүлэхдээ ихэвчлэн айдаг ч Нинийг жижүүрлэж байгаа үед тэдний эмнэлэг үйлчлүүлэгчээр тасардаггүй гэнэ.

Бүсгүй ажлын байран дээрээ байгаа зургаа “Instagram”-даа хийснээр алдартай болжээ. Эмнэлгийн ягаан халааттай тэрбээр гайхалтай хөөрхөн харагдаж байгаа юм. Ниний зургийг харсан хүмүүс түүнийг хамгийн хөөрхөн, тачаангуй сувилагч гэх болжээ. Түүнийг өдрөөс өдөрт олон хүн танидаг болж, нэр хүнд нь өссөөр байгаа аж. Бүсгүйн “Instagram” хаяг 32 мянга гаруй дагагчтай болжээ. Олон хүн түүнтэй танилцахыг хүсдэг гэнэ. Гэвч бүсгүй найз залуутай аж.

Тэрбээр алдартай болсондоо ихэд гайхаж байгаагаа ярьсан байна. Олон мянган хүн түүнийг хамгийн сайхан сувилагч гэж үздэгт гайхаж буй Нин Чэнь “Хүмүүс намайг үнэлж байгаад их баяртай байна. Тэдний надад өгч байгаа их хайр, хүндлэлд талархаж байна” гэжээ.


О.Саша

WWW.ZINDAA.MN

Сэтгэгдэл ( 4 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
lalar(202.131.245.162) 2017 оны 11 сарын 30

tom hamartai turaal bna

0  |  0
хаха(103.229.120.160) 2017 оны 11 сарын 29

5 настай ? энэ мэдээллээ жоохон хянаачээ

0  |  0
h(182.160.35.254) 2017 оны 11 сарын 29

hehe delhiin bhdaa yahav de eruugui ohin l bn

0  |  0
Top