АНУ-ын сайхан бүсгүйг шалгаруулах тэмцээний түүхэнд анх удаагаа Дауны синдромтой бүсгүй өрсөлдөж байна. 22 настай Микайла Холмгрен Миннесота мужийг төлөөлөн оролцож байгаа аж. Тэрбээр Дауны синдромтой төрсөн ч энэ өвчин түүнд аз жаргалтай байхад нь саад болдоггүй байна. Бүсгүй зургаан жил бүжгээр хичээллэж байгаа гэнэ. Мөн нийтийн өмнө гарах, үг хэлэх дуртай аж. Михайла одоо Бетел их сургуульд сурдаг аж. Тэрбээр бусад оюутнуудтай хамт хотхонд амьдарч, хүүхдүүдэд туслахаар явдаг байна.
Михайла Дауны синдромтой хүн бүх зүйлийг хийж чадна гэдгийг харуулахаар олон жил хичээж иржээ. Тэрбээр сайхан бүсгүйн олон тэмцээнд оролцсон байна. Михайла 2015 онд Миннесота муж улсын эрүүл мэндийн хувьд асуудалтай ч сайхан бүсгүйчүүдийн тэмцээнд ялалт байгуулж байжээ. Үүнийхээ дараа тэрбээр илүү их амжилтад хүрч чадна гэдгээ ухаарсан байна. Тийнхүү Михайла Холмгрен “Миннесотагийн мисс” гэх бүсийн тэмцээнд бүртгүүлж өгөхийг ээжээсээ хүсчээ. Үүний дараа тэрбээр “АНУ-ын мисс”-ийн тэмцээний эхний шатанд шалгаран оролцож байна. Тэрбээр миссүүдийн хийж гүйцэтгэх зүйлүүдийг бүгдийг чадаж, хоёр ч номинацид ялалт байгуулжээ.
“Би үнэхээр шокийн байдалтай байна. Улсынхаа хамгийн том тэмцээнд оролцож байна. Энэ бол гайхалтай зүйл” гэж Микайла “BuzzFeed”-д ярьжээ. Дауны синдромтой хүүхдүүдийн эцэг эх Михайлаг миссийн тэмцээнд оролцож байгааг хараад хүүхдүүдтэйгээ хамт ирж дэмжсэн байна.
О.Саша
Сэтгэгдэл ( 0 )