Өдгөө 54 настай Брэд Питт амьдралаа дахин шинээр эхэлнэ хэмээн ярилцлага өгч байсан нь саяхан. Түүний Анжелина Жолитой харилцах харилцаа дуусаад багагүй хугацааг үдэж байгаа юм. Тэгвэл тэрбээр амьдралдаа хийсэн хамгийн том алдааныхаа тухай ярьсан нь цахим орчинд шуугиан тариад байна. Тэрбээр “Миний хувьд Женнифер Энистоноос салсан нь амьдралдаа гаргасан хамгийн том алдаа байлаа. Одоо ч гэсэн маш ихээр харамсаж байна. Анжелина Жолитой амьдарсан 12 жил там шиг байсан” гэжээ.
Женнифер Энистон Жастин Терукстой гэр бүлийн амьдрал зохиогоод удаж байгаа юм.
Өмнө 2012 онд Брэд Жолитой сүй тавьсан байхдаа хүртэл Энистонд санаа тавьж байсан удаатай. Тухайн үед Брэд “Architectural Digest” сэтгүүлд өгсөн ярилцлагадаа “Би багаасаа архитектор болохыг мөрөөддөг байсан. Энэ хүслээ одоо ч орхиогүй болохоор танай сэтгүүлд ярилцлага өгч байна. Бидний салалтын дараа Женнифер Энистон ганцаардаж, тохирсон сайн хүнтэйгээ учралгүй явж байгаад би харамсдаг. Женни сэтгүүлийн нүүрт нүцгэн зургаа гаргасан нь түүний насанд тохироогүй. Энэ нь түүнийг аз жаргалтай байлгах түшигтэй эр хүн байхгүйгээс болсон болов уу” хэмээн ярьж байв.
Б.Янжиндулам
www.zindaa.mn
https://www.samaa.tv
Сэтгэгдэл ( 9 )
Neeree ug ni goyo hosuud bsan um,iostoi ungu zus ni taarsan kkk
Эр хүн болгон царай шигээ сайхан байдаггүй юм охидууд минь
Тамд 12 жил бол гэж тэрнийг хэн албадсан юм Унаж яваад Морио ханилж яваад ханиа гэж Монголчууд ярьдаг туйлбаргуй хун чанаргуй муу эр хун бн Жоли , Энистон аль2 нь энэ оодгуй эрээс салсан нь ч дээр болжээ

Muu er bnda zowson ved hayad ywdag salsan hoino muulad
Анх салахад нь л харамсаж бсан. Өнгө зүс нь хүртэл тохирсон хөөрхөн хосууд бсан даа.