“MTV” телевиз 2004 онд “Алдартнуудынх шиг царайтай болохыг хүсч байна” гэсэн нэртэй төсөл хэрэгжүүлжээ. Шоунд энгийн иргэд оролцож, гадаад төрхөө өөрчлөн алдартай хүмүүстэй адилхан болсон байна. Шоу ихэд алдарт хүрч, АНУ-ын Аризона мужийн Майк болон Мэтт Шлепп гэх ихэр залуу бүр илүү алдаршжээ.
Тэд гадаад төрхөө Холливудын жүжигчин Брэд Питтэй адилхан болгохын тулд хэд хэдэн гоо сайхны мэс засалд орсон аж. Ихрүүдийн хамар, эрүү, хацрыг нь өөрчилжээ. Тэрчлэн шүдийг нь хүртэл өөрчилсөн байна. “Daily Mail”-д мэдээлснээр, эдгээр мэс засалд 20 мянган ам.доллар зарцуулжээ. Гэвч залуус Брэд Питтэй адилхан болж чадаагүй аж. Гэхдээ царай төрх нь илүү сайхан болжээ. Ихрүүд мэс заслын үр дүнд сэтгэл хангалуун байгаа гэнэ. Ихрүүдийн нэг болох Мэтт бүсгүйчүүдийн анхаарлыг их татдаг болсон байна. Тэрбээр дахин мэс засалд ороход бэлэн байгаагаа хэлжээ. “Өмнө нь би огт өөр царайтай байсан. Сайхан бүсгүйчүүд намайг үл тоосон харцаар хардаг байсан бол одоо өөр болсон” гэж залуу ярьжээ.
О.Саша
Сэтгэгдэл ( 2 )
Арай дээр болцгоожээ