Гүүрэн дээр 22 жил охиноо хүлээжээ

Автор | Zindaa.mn
2017 оны 12 сарын 07

Хятад улсад 2016 оны нэгдүгээр сарын 1-нийг хүртэл нэг гэр бүл нэгээс илүү хүүхэдтэй байж болохгүй гэсэн хууль үйлчилж байсан билээ. Энэ хуулийн золиос болсон нэгэн түүхийг өгүүлэх гэж байна. ...1995 онд жирэмсэн хятад эмэгтэй Цянь Фенсян гурван настай охины хамт цагдаагаас нуугджээ. Гэвч хоёр дахь охин нь төрсний дараа тэдний гэр бүл хоёр хүүхэдтэй нь мэдэгдэж,  Цянь Фенсян, Сюй Лида нар бага хүүхдээ ногооны зах дээр үлдээхээс өөр аргагүй болсон байна. Тэдэнд улсдаа төлөх мөнгө байсангүй. Тэд охиндоо Жинжи гэх нэр өгч, түүний дэргэд “Ядуу зүдүү байдал, хууль журам биднийг охиноо орхиход хүргэлээ. Манай хүүхдийг аварч, асарч байгаа танд их баярлалаа. Тэнгэр бурханд нинжин сэтгэл гэж байдаг бол биднийг охинтойгоо Ханжоугийн гүүрэн дээр жил бүр болдог баярын үеэр уулзах боломж олгооч” гэсэн бичиг үлдээжээ.

“South China Morning Post”-д мэдээлснээр, охин Сужоу дахь асрамжийн газар байсныг АНУ-ын гэр бүл Кен болон Рут Полер үрчлэн авсан байна. Тэд охинд Кети гэх нэр өгч, 21 нас хүрэхэд нь жинхэнэ эцэг эхийнх нь тухай хэлж, тэдний үлдээсэн бичгийг үзүүлжээ. Харин Цянь, Сюй нар жил бүр өнөөх гүүрэн дээрээ сураггүй болсон хүүхдийнхээ талаар бичиг өргөн зогсдог байсан аж. Нэгэн баяр дээр баримтат киноны зураг авалтын багийнхан ажиллаж байгаад охиноо хайж байгаа хосыг олж харжээ. Тэдний түүх олонд мэдэгдэж, охиныг нь үрчилж авсан Полерын гэр бүл энэ талаар мэдсэн ч хэвлэлийнхэн болон охины эцэг эхээс тас нуусан байна.


Харин өргөмөл хүүхдүүдийн талаар баримтат кино хийж байсан хятад эр Чан Чанфугийн ачаар 22 жил охиноо хүлээсэн гэр бүлийн элэг дэвтжээ. Кети охин ээжээсээ жинхэнэ эцэг эх нь хаана байгаа талаар шалгааж, үрчилж авсан ээж Рут нь охинд бүх үнэнийг хэлсэн гэнэ. Эцэг эх нь хятадад түүнийг хүлээж байгааг мэдсэн Кети кино найруулагч Чантай холбогдож, өнгөрсөн долдугаар сард түүний бүтээлд дүр бүтээхдээ Ханжоугийн гүүрэн дээр баярын үеэр эцэг эхтэйгээ уулзжээ. Тэрбээр эгч болон эмээтэйгээ танилцаж, гэр бүлтэйгээ хэдэн өдрийг хамт өнгөрүүлээд АНУ-руугаа буцсан байна.



О.Саша

WWW.ZINDAA.MN

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(202.9.43.59) 2017 оны 12 сарын 06

Хүн амаа цөөрүүлэхгүй бол зовно доо

0  |  0
Бббббб(66.181.161.14) 2017 оны 12 сарын 06

Хятад хүн ч гэсэн яасан өрөвдмөөр түүх вэ. Энэ хууль нь арай л аймаар.

0  |  0
Top