Эцэг нь охиноо буудахад бэлэн байгааг тэрхэн мөчид ойлгосон

Автор | Zindaa.mn
2017 оны 12 сарын 07

Хүн бүрийн амьдрал эрээнтэй бараантай байдаг. Өдгөө амжилтанд хүрсэн хүмүүсийн өнгөрсөнд нь санаанд багтамгүй зүйлс тохиолдсон байх нь олонтаа. Гэвч тэд тэрхүү хүнд хэцүүг даван туулж байж өнөөдрийн өөрсдийгөө бий болгосон байдаг. Тэгвэл уншигчидтайгаа Өмнөд Африкийн Бүгд Найрамдах Улсын иргэн, үзэсгэлэнт Шарльз Тероны өнгөрсөн үеийн түүхийг хуваалцъя. Өдгөө 42 настай жүжигчин бүсгүй маань хөрөнгө чинээ нь 110 сая ам.доллараар үнэлэгдэх болж, дэлхийд данстай эмэгтэйчүүдийн нэг болсон билээ. Тэрбээр Африкийн залуусын хөгжлийн төлөөх сангийн үйл ажиллагаанд идэвхтэй оролцдог бөгөөд ХДХВ-с урьдчилан сэргийлэх ажилд олон нийтийг уриалдаг, эмэгтэйчүүдийн эрхийн төлөө цогтой тэмцэгч юм. Тэгвэл түүний өнгөрсний тухай ээж нь ийнхүү өгүүлж байжээ. Тэрбээр “Төрсөн эцэг нь охиноо буудахад бэлэн байгааг нь би эх хүнийхээ зөн совингоор тэрхэн мөчид ойлгосон юм. Тиймээ. Бидний гэрлэлт бүтэлгүйтсэн. Тухайн үед сална гэдэг тийм ч амар байсангүй. Нөхөр минь үргэлж архи ууна. Уух уухдаа хэтрүүлж ууж, агсан согтуу тавьдаг байлаа. Том гүзээ, урт хөлтэй, өндөр том биетэй хүн байсан юм. Охин бид хоёрыг шууд барьж аваад зодохгүй ч үргэлж л хэл амаар доромжилж, тайван суухын эцэсгүй болгож тамладаг байлаа. Тэр шөнө хамаг бие давхийж цочтол утас дуугарсныг нь тод санадаг юм. Дүү минь надад нөхрийг нилээд согтоод, гэрлүүгээ гарсан гэдгийг урьдчилж хэлэх гэж залгасан нь тэр байв. Би гарч хашааныхаа хаалгыг түгжээд, гэртээ оролгүй, гадаа эрүүлжихийг нь хүлээхээр шийдсэн юм. Удалгүй нөхөр минь дүүтэйгээ хамт шал согтуу ирлээ. Тийм их согтсон байгааг нь би өмнө нь огт харж байсангүй. Хашааны сараалжин хаалгыг хурдан нээхийг шаардаж, хоёулаа гадаа орилолдсоор байлаа. Дөнгөж 15 настай дэрсхэн охин минь тэр бүх үйл явдлыг нүдээр харж, бяцхан зүрхэндээ айж мэгдэж байгааг нь би мэдэрч байв. Охин маань хэдийгээр дотуур байртай сургуульд сурдаг байсан ч эцэг нь уух тусмаа ааш авир нь улам бүр эвдэрч байгааг сайн мэдэж байв. Удалгүй нөхөр минь машинаасаа буугаа авч, сараалжин хашааны цоож руу буудаж эхэлсэн юм. Бид хоёр байшин руугаа буцаж гүйн, охиноо унтлагынх нь өрөөнд оруулж, хаалгыг нь дотроос нь цоожлуулав. Хөл дээрээ ч тогтох тэнхэлгүйгээ мэдэхгүй, гартаа буугаа барьсан чигээрээ бид хоёрыг хөөж, охиныхоо өрөөний хаалгыг нүдэж, тайлж өгөхийг шаардан “Өнөөдөр та хоёрыг хоёуланг чинь алчихъя л даа” гэж орилж байсныг нь одоо ч тод санаж байна. Охины минь өрөө лүү буугаа чиглүүлэх тэр мөчид нь “Минийх охиныг л биш шүү” гэх юунаас ч айхааргүй, хүч чадал гэнэт дотор минь мэдрэгдэж, буцаж өрөө рүүгээ ухасхийгээд буугаа авч, нөхөр лүүгээ чиглүүлж байгаад гохоо дарлаа. Нэг, хоёр бүр гурван ч удаа дарсан байх. Буунаас гарсан дарийн утаа намдахад, нөхөр минь үхэтхийн унаж, харин дүү нь шархадсан байгааг би олж харсан юм. Энэ бүх үйл явдлыг 15хан настай охин минь эхнээс нь дуустал харсан гээд бод доо. Архичин төрсөн эцгийг нь эх нь гартаа барьсан буугаараа буудаж алж байгааг охин минь харсан юм. Цагдаа нар намайг аргагүй хамгаалалт хийсэн гэж үзэн, хэрэг үүсгэж шалгаагүй. Гэхдээ л охин бид хоёрын оюун бодол, сэтгэл санаанд үлдсэн цочирдол, айдас, харамсал төсөөлөхийн аргагүй бэрх байлаа. Дараа нь би охиноо дэргэдээ суулгаж байгаад “Болж өнгөрсөн бүхэн дэндүү хүнд хэцүү байсан ч гэсэн бидний амьдралд сонголт хийх мөч тулгардаг. Гэхдээ үүнээс болж хоёулаа ч хамт зовлонгийн үерт живэх ёстой гэж үү? Эсвэл гүнзгий амьсгал аван урсгал сөрөн, амь сөрөн тэмцэх ёстой юу” гэж асуусан юм. Хэдийгээр бидний туулж өнгөрүүлсэн амьдрал амаргүй байсан ч архичин эцгээсээ айж мэгдэж, цохиулж, загнуулж, амь тасрахыг нь нүдээр харж, мэдэрч байсан мөч бүр нь охиныг минь илүү хүчирхэг эмэгтэй болгосон юм” хэмээжээ.

Холливудын жүжигчин Шарльз Терон хожим нь 1991 оны 6-р сарын 21-ний тэрхүү аймшигт шөнийн тухай дурсахдаа “Өнөөдөр надад байгаа миний гэх биет бус бүхнийг ээж минь л өгсөн. Ганц ээж минь намайг хэн гэдгээ олж таних боломжийг бий болгосон” гэж ярьсан байна.


www.zindaa.mn

                                                                                                                                                                                                           Орчуулсан: Ариунаа Онгио

Сэтгэгдэл ( 4 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
жони(66.181.185.182) 2017 оны 12 сарын 07

ийм сайхан хуухнийг алах гэж бжээ

0  |  0
Зочин(108.92.148.34) 2017 оны 12 сарын 06

Eej ohin 2 yanhandaad aaviig n arhichin bolgoson ch yum biluu hen medlee. Ihenh butelgui yumnii tsaad shaltgaan avgai huuhnuuded uurt n baidag.Huul I a sain meddeg avgai sanaatai allaga hiisen yum bishuu.Yal avahgui gedgee ch medej baisan.Erchuud tenegduu deerengui ulsuud avgai huuhnuudiin unegen zali, horon sanaag taaj medeh bish.

0  |  0
монгол(202.70.34.38) 2017 оны 12 сарын 06

ийм архичин эцэг монголд дийлэнх нь шүү дээ архичин хүний хажууд амьд хүн тогтох аргагүй шууд орхихоос өөр гарц үгүй хэдхэн жилийн насаа аймшигийн кино шиг өнгөрөөх хэрэггүй

0  |  0
Top