Гэр бүлээ тэжээхийн тулд усанд сэлж зайрмаг зардаг

Автор | Zindaa.mn
2017 оны 12 сарын 15

Филиппинд гэр бүлээрээ аялж явсан Эбби Энн Хэрнандезэд нэгэн сонирхолтой зүйл тохиолджээ. Тэдний сууж явсан завь руу нь нэгэн эр хайрцаг чирэн сэлж ирж байжээ. Эбби Энн Хэрнандезэд усанд сэлж яваа тус эрийг  жирийн нэг хүн гэж боджээ. Гэтэл завь руу нь дөхөж ирсэн өтөл настай эр далайн усанд өдөржин хөвж, завьтай жуулчдад зайрмаг зарж, гэр бүлээ тэжээдгийг нь сонсоод, гайхширч хоцорсон байна. Эбби Энн Хэрнандезэд тус өвгөний тухай постыг фэйсбүүктээ оруулж, интернет хэрэглэгчдийг тусламжийн гараа сунгахыг уриалсан байна. Нас дээр гарсан хүн өдөржин усанд хөвж зайрмаг зарж байгааг хараад тусламжийн гараа сунгах хүсэлтэй олон иргэд Эбби Энн Хэрнандезд ханджээ. Филиппин улс 100 сая хүн амтай. Харин хүн амынх нь 25 орчим хувь нь нэн ядуу түвшинд амьдардаг байна. 


www.zindaa.mn

Ариунаа Онгио

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top