АНУ-ын Өмнөд Калифорниад хэд хоногийн өмнө ойн түймэр гарсан билээ. Энэ үеэр олон мянган байшин шатсан байна. Тэгвэл гамшигт явдлын дараа хэвлэлүүдийн сэдэв болж байгаа нэгэн үйл явдал Калифорниад болжээ. Тус мужийн Вентура Каунти хотын оршин суугч Дон болон Жули Майерс нарыг гэртээ ирэхэд байшин нь үнс нурам болсон байжээ. Харин нэгэн сейф нь шатаагүй үлдсэн байсан аж. Гэхдээ доторх зүйлүүд нь сэргээн засварлах боломжгүй болсон байжээ. Дон хайрцган дотроосоо бүтэн үлдсэн зүйл хайж байгаад эхнэрийнхээ сүйн бөгжийг олсон байна. Жулид сүйн бөгж хоёр байдаг байжээ. Жинхэнэ ориг нь уг сейфэнд байсан аж. Түймэр гардаг өдөр түүний хуруунд хуримын 25 жилийн ойгоороо нөхрөөсөө бэлгэнд авсан бөгж нь байжээ. Дон бөгжийг олсон даруйдаа өвдөг сөгдөн эхнэртээ дахин гэрлэх санал тавьсан байна. Тэрбээр үүгээрээ хүнд хэцүү цаг үед ч хайр бүхнийг даван туулж үлддэг гэдгийг батлахыг хүсчээ.
“Нөхөр маань бөгжийг олсон нь үнэхээр гайхамшигтай явдал. Сейфэнд байсан зүйлүүд танигдахын аргагүй болсон байсан болохоор би бөгжөө хэзээ ч дахиж зүүхгүй нь гэж бодсон” гэж Жули ярьжээ. Үнс нурам болсон байшингийнхаа дэргэд түймрийн утаанаас болж ухаан алдах шахаж байсан тэрбээр хайртай нөхрөөсөө дахин гэрлэх санал аваад амьдрал нь цэцэглэх шиг л болжээ.
О.Чанцаа
Сэтгэгдэл ( 2 )
Төр нь иргэдийнхээ төлөө байдаг улс орон гайхалтай юм. Манайх бол цаашдаа яанаа гээл үхнэ дээ үхнэ.
Хайр бүхнээс хүчтэй. Хажуудаа нөмөр нөөлөг болсон халамжтай эр хүнтэй эмэгтэй хүн юуг ч даван туулах сэтгэлийн тэнхээтэй, жаргалтай байдаг хорвоо доо