2011 оны цунамигийн улмаас Фукушимагийн цөмийн цахилгаан станцад болсон дэлбэрэлтийн дараа цацраг идэвхт бодис ихээр тархсан юм. Тархсан цацрагт идэвх бодисыг цэвэрлэхээр 200 гаруй өндөр настан нэгдэж байжээ. Тэдний нэг бол 72 настай, тэтгэвэртээ суусан, япон инженер Яситеру Яамада юм. Тэрбээр зурагтаар ослын тухай мэдээг үзээд “Цацраг идэвхт бодисыг залуус биш харин бид нар шиг өндөр настнууд цэвэрлэх нь зүй ёсны хэрэг” хэмээжээ. Улмаар Яамада гуай эртний танил, найз нөхөд нийлсэн 200 гаруй тэтгэврийн хөгшдийг цуглуулж "Чадварлаг ахмадын корпус" байгуулсан байна. Тэрбээр "Би 72 настай. Дахиад 13-15 жил амьд явах байх. Цацрагын туяанд хордлоо гэхэд, хорт хавдар үүсэхэд 20-30 жил шаардлагатай. Тэгэхээр залуу хүмүүс биш харин өндөр настай бид очиж ажиллах нь зүйн хэрэг" гэж ярьжээ. Гэхдээ Японы засгийн газар энэрэх сэтгэл, ёс зүйн бэлэг тэмдэг болсон өтөл настнууддаа талархал илэрхийлж, тэднийг тусламжийг авахаас татгалзсан гэдэг. Японы интернет хэрэглэгчид Яамада гуайгаар ахлуулсан 200 гаруй тэтгэврийн хөгшдийг "Фукушимагийн Камиказечууд" ч гэж нэрлэж байв.
Б.Янжиндулам
Ариунаа Онгио
Сэтгэгдэл ( 4 )
URGAMLAAS ERCHIM HUCH GARGAJ DELHII EEJIIGEE SONOHOOS AVAR
uranii erchim huch hamgiin ireedui saitai erdemted sudalgaa hiiseer baigaa
japan humuus ee gj gaihaltai
Жинхэнэ самурай !