Эмээгийнхээ бүтээлгийг зараад саятан болжээ

Автор | Zindaa.mn
2017 оны 12 сарын 19

Калифорни мужийн иргэн Лорен Крайтцер гэх залуу тун ч тарчиг амьдралтай нэгэн байжээ. Гэвч нэг л өдөр түүний амьдрал итгэмээргүйгээр өөрчлөгджээ. Түүний тоодоггүй байсан, хуучин гээд хаях шахсан бүтээлэг нь саятан болгосон байна. Тэрбээр хуучирсан эд зүйл зардаг газар бүтээлгээ заруулахад  1,5 сая доллараар үнэлэгдэж саятан болгожээ. Тус бүтээлгийг 1840 өөд оны үед Навахо гэх Индиан омгийнхон оёсон нь нотлогдсоноор ийнхүү үнэд хүргэсэн байна. Бүтээлгийг эмээ нь ээжээсээ өвлөж авсан, үед дамжсан эд аж. Лорен Крайтцер нэгэн удаа "эмээгийнхээ бүтээлгийг хуучин гээд хаях шахаж байсан. Хэрэв хаясан бол миний амьдрал яах байсан бол" хэмээн дурссан байна.


Б.Янжиндулам

www.zindaa.mn

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top