Британийн ханхүүгийн гэр бүлийн зурагтай ил захидал гарав

Автор | Zindaa.mn
2017 оны 12 сарын 19

  Их Британийн ханхүү Уильям, түүний эхнэр Кейт Миддлтон нар хүүхдүүдтэйгээ зул сарын ил захидалд зургаа авахуулжээ. Кенсингтоны ордоны албан ёсны “Instagram” хаяганд уг зураг тавигдсан байна. Кейт, Уильяам хоёроос илүүтэйгээр дөрвөн настай ханхүү Жорж, хоёр настай гүнж Шарлотта нарын зураг олны анхаарлыг татаж байгаа гэнэ. Удахгүй амаржиж Британийн хаан ширээ залгамжлагч нарын нэгийг төрүүлэх гэж буй Кейтийн гэдэс зураг дээр бараг анзаарагдахгүй байгаа аж.

Үүнээс гадна Их Британийн хатан хааны гэр бүлд удахгүй бас нэгэн баярт үйл явдал болох гэж байгаа билээ. Ирэх тавдугаар сарын 19-нд болох ханхүү Харри, жүжигчин Меган Маркл нарын хурим 2018 оны хамгийн чухал үйл явдлуудын нэг байх юм.

Рождественская открытка королевской семьи

О.Саша

WWW.ZINDAA.MN

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top