K-pop-ийн од Солонгосын алдарт "SHINee" хамтлагийн дуучин Жонхьюн таалал төгссөн тухай мэдээлэл гараад байгаа юм. Талийгаач энэ сарын 18-ны даваа гаригт Сөүл хотын өмнөд хэсэгт байрлах Чеондам-донгдох гэртээ, оройн 18 цагийн орчимд ухаан алдсан байдалтай олдсон байна.
Түүнийг эмнэлэгт хүргэж түргэн тусламжийн үйлчилгээ үзүүлсэн ч аварч чадаагүй аж. Эх сурвалжийн мэдээлж байгаагаар түүний гэрийн ил зууханд шахмал түлш шатсан баримт байгаа учраас нүүрстөрөгчийн дутуу исэлд хордсон байж болох юм гэж таамаглаж байгаа аж. Гэвч ослын шалтгаан бүрэн тодорхой болоогүй байгаа юм. Зарим хэвлэлүүдээр түүнийг амиа хорлосон байх магадлалтай гэх мэдээлэл гараад байна.
Түүний эгч сэтгүүлчдэд өгсөн мэдээлэлдээ "Жонхьюн амиа хорлосон" гэж бодож байна гэжээ. Учир нь тэрээр хамгийн сүүлд эгчдээ "Надад маш хүнд байлаа. Намайг одоо явуул, бас намайг сайнаар дурсаарай. Би таньд хамгийн сүүлчийн удаа баяртай гэж хэлье" гэж зурвас илгээсэн байна.
Мөн талийгаачийн дотны найз болох “Dear Cloud” рок хамтлагийн дуучин Жан Хэ Ён инстаграм сүлжээнд түүний амиа хорлохоосоо өмнө бичсэн захидлыг нийтэлсэн байна.
Захидалд “Би дотроосоо сүйрч байна. Намайг алгуурхан идэж байсан сэтгэлийн хямрал одоо намайг бүхлээр нь залгичихлаа. Би үүнийг тэсвэрлэж чадахгүй нь. Би өөрийн энэ байдалдаа эмч нарыг буруутгаж, тэдний ажлыг амархан гэж боддог байв. Гэтэл энэ үнэхээр аймшигтай зүйл байж. Над шиг ингэж зовж, шаналсан өөр хүн байхгүй байх. Алдартай нэгэн байна гэдэг миний амьдрал биш бололтой. Тийм учраас намайг ингэж зовж байгаа юм гэж тэд хэлсэн… Би яагаад ийм замыг сонгох болов. Үүнийг давж гарна гэдэг миний хувьд бүтэшгүй юм. Миний хийсэн бүхнийг хангалттай сайн байсан гэж хэлээрэй. Намайг үдэхдээ инээмсэглэдэггүй юмаа гэхэд битгий буруутгаарай. Чи сайн байсан, чи сайн ажилласан гэж хэлээрэй. Баяртай" гэж бичсэн байжээ.
"SHINee" хамтлаг нь 2008 онд SM Entertainment-ийн байгуулсан хамтлаг юм. Таван эрэгтэй гишүүнтэй тус хамтлаг зургаан хит цомог эх орондоо гаргаснаас гадна Японы сонсогчдод гаргасан тэдний таван цомог маш их амжилтыг дагуулжээ. Хамтлагийн гишүүн Жонхьюны хувьд 2015 оноос ганцаарчилсан уран бүтээлээ туурвиж эхэлсэн, хамтлагийн хамгийн алдартай гишүүн байсан юм. Талийгаач дөнгөж 27 настай байсан бөгөөд түүний үхэл ойр дотныхонд болоод шүтэн бишрэгчид нь томоохон цохилт болжээ.
Б.Янжиндулам
www.zindaa.mn
Сэтгэгдэл ( 9 )
Сайн байсан алдартай дуучин сайн байсаан сайн байсан
sn bsan buh zuileeree tugs bsan
Дэндүү их санаж бна
chi sain baisaan sain ajillasan denduu ert ywchihlaa daa sain demjij baigaaguide uneheer haramsaj bna
Хайран залуу их зүйл хийх бсан б х мэдээж,эгч найз нь сэтгэл зүйчид хандахгүй.Харамсалтай.