Эрсдэлтэй аргаар хөгжилдсөн хос хөлдүү гол дээр унажээ

Автор | Zindaa.mn
2017 оны 12 сарын 27

  Хойд хөршийн Томск мужид энэ сарын 24-нд хос залуус эрсдэлтэй аргаар хөгжилдөх гэсэн нь бүтэлгүйтжээ. Тэд голын дээрх гүүрэн дээрээс бэхэлгээ уяатайгаар үсэрсэн байна. Гэвч уяа дэндүү урт байснаас болж залуус голын хөлдүү гадаргуун дээр унажээ. Цагдаа болон түргэн тусламж очиход тэд ухаантай байсан гэнэ. Гэвч одоо Томскийн нэгэн эмнэлэгт биеийн байдал нь муу, сэхээнд байгаа талаар хойд хөршийн хэвлэлүүд мэдээлж байна.

Дээрх төрлийн харайлтыг хийлгэдэг “DSM Tomsk-Олстой үсрэлт” компани нь цахим хуудсаараа дамжуулан үйлчлүүлэгчдийг татаж, 2014 оноос хойш ийм үйл ажиллагаа явуулж байгаа аж. 5000 гаруй хүн энэ үйлчилгээг авчээ. Олстой харайлт хийхэд төлбөр нь 250 рублиэс эхэлдэг байна. Зохион бүтээгч Михаил Холбутаевыг ажил гүйцэтгэх болон үйлчилгээ үзүүлэхдээ аюулгүй байдлыг хангаагүй гэж эрүүгийн хэрэг үүсгэжээ.

Пара из Томска оказалась в реанимации после экстремального прыжка с моста

О.Саша

WWW.ZINDAA.MN

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top