499 килограммаас 96 килограмм болж чадсан бүсгүй

Автор | Zindaa.mn
2017 оны 12 сарын 27

Дэлхий нийтэд тулгамдаад байгаа асуудлын нэг нь таргалалт болоод байгаа юм. Таргалалт нь олон өвчний үндэс суурь болдог бөгөөд таргалалтаас болоод шаналж буй хэдэн саяараа тоологдох аж. Тэгвэл таргалалттайгаа тэмцэж, бодит үр дүнг үзүүлж чадсан нэгэн бүсгүй олон хүмүүст урам зориг өгөөд байна. АНУ-ын Техас мужийн оршин суугч Майра Росалесийн биеийн жин нэмэгдсээр 499 килограммд хүрч, хэт таргалалттай болжээ. Улмаар Майра Росалес алхаж чадахгүй болж, байнгын асаргаа шаардлагатай болсон байна. Хүн бүр түүнд ямарч найдвар байхгүй, дахин хөл дээрээ босохгүй гэцгээж байсан байна.

Тэгвэл Майра Росалес дахин хөл дээрээ зогсохоор барахгүй 403 килограммыг хаяж, өөртэйгээ адил таргалалтаар шаналж буй хүмүүстүлгэр дууриалал болжээ. Түүний жин хасах явц нь мэдээж амар байгаагүй гэнэ. Тэрбээр 96 килограмм жинтэй болохын тулд 11 удаа хагалгаанд орсон байна. Улмаар зөв хооллох дэглэм барьж, биеийн тамираар тасралтгүй хичээллэжээ. Одоо тэрбээр нөхөр, хүүхэдтэйгээ аз жаргалтай амьдарч байна. Түүний фэйсбүүк хэдэн мянган дагагчтай болжээ.

 

Б.Янжиндулам

www.zindaa.mn

Сэтгэгдэл ( 4 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Үүрцайх..нарангэрэл.(27.123.214.115) 2017 оны 12 сарын 31

Сайн байна уу.Админ.та энэ олон гадны мөнгө хүүлэгч нарын зарыг дор бүр нь устгаж Монгол хүмүүстээ тус болооч гуйя..энэ зард итгэсэн банкны элдэв дарамтаас зшдэрсэн хүмүүс мэхлэгдээд хэдэн арваара энэ луйварчдад Зээлийн даатгал .Банкны хураамж.Зээлийн гуйвуулгын код хүүлэгчдээс аьах нэрээр хохироод.байна шүү дээ..та туслаач.надад.итгэхгүй бол.сайтдаа ийм гадны оруулсан зараар мөнгө төгрөгөөрө хохирсон хүмүүс байна уу зар тавь..хэдэн 10,100гаара таньтай нэгдэж бусдадаа сэрэмжлүүлэхэд туслана..та ч гэсэн Монголчууддаа туслаарай

0  |  0
Зочин(202.9.42.20) 2017 оны 12 сарын 28

Байдаг юмнууд нь байдаг газраа байгаа л байгаа да хэт тарган байж байгаад турхаар энд тэндээ гарчдаг юм байна лээ шд

0  |  0
Zochin(202.9.41.202) 2017 оны 12 сарын 27

Nugur bas aguu zaluu bna iim bolson ch hamt bj bsnd

0  |  0
уншигч(66.181.179.15) 2017 оны 12 сарын 27

Шинэ мэдээлэл хайдаггүй юм уу ? Энэ хүүхэн чинь дүүгийнхээ хүүхэд дээр санаандгүй суугаад алчихсан гэдэг зохиомол хэрэг хүртэл үүрч байсан удаатай .

0  |  0
Top