Гацуур моддыг тайрч байгааг эсэргүүцэн нүцгэлжээ

Автор | Zindaa.mn
2017 оны 12 сарын 28

  Эрхүү хотын 21 настай оюутан Лиана Клевцова шинэ жилийн үеэр гацуур моддыг тайрч байгааг эсэргүүцэн нүцгэлжээ. Бүсгүй ойд моддын дэргэд байгаагаар чармай нүцгэн зургаа авахуулж, видео бичлэг хийн цахим хуудсандаа нийтэлсэн байна. “Шинэ жилийн уур амьсгал оруулах гэж заавал моддыг тайрах хэрэггүй. Гацуурыг амьдаар нь чимэх хэрэгтэй. Эсвэл захуудаар дүүрэн хиймэл мод байна шүү дээ. Манай нутаг жил болгон ойн түймэрт өртдөг. Газар дэлхийн уушиг болсон мянга мянган гектар модод үгүй болж байна. Иймээс би энэ эсэргүүцлээрээ моддыг амьд хэвээр нь үлдээснээр шинэ оныг илүү гоё угтаж болохыг уриалахыг хүслээ” гэж Клевцова ярьжээ.

Дээрх эсэргүүцэл нь оюутан бүсгүйн хийж байгаа анхны арга хэмжээ биш аж. Лиана өмнө нь аравдугаар сард Октябрын хувьсгалын ойн үеэр болон 2015 онд бензиний үнэ нэмэгдсэнийг эсэргүүцэн колонкийн гадаа нүцгэлж байжээ.

О.Саша

WWW.ZINDAA.MN

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
?(212.253.243.200) 2017 оны 12 сарын 29

Тэгээд шалдлахаар яадгий.савс л хийвэл нүцгэлэх.өөр эсэргүүцэх,уриалах арга байдаггүй юм уу

0  |  0
Шалдан(66.181.184.11) 2017 оны 12 сарын 29

Олны нудэн дээр нуцгэлж туунээсээ кайф авдаг евчин байдагуу? Эсэргууцлээ арап еерее илэрхийлбэл дээр билуу!!!

0  |  0
voov(66.181.187.238) 2017 оны 12 сарын 29

biy chin goe bna

0  |  0
Top