“The Doors” хамтлагийн ахлагч, тайзан дээр цээжээрээ шүлэг зохиодог байснаараа алдартай Жим Моррисон 1971 оны долдугаар сарын 3-нд Парист нас барсан билээ. Түүний үхлийн шалтгааныг зүрхний шигдээс гэж оношилжээ. Гэхдээ Моррисоны үхэлд олон нууц хадгалагдаж байна гэж үздэг. Хөгжимчний үхлийн шалтгааны талаарх таамгуудад мансууруулах бодис хэтрүүлэн хэрэглэсэн, амиа хорлосон, тухайн үед хиппи хөдөлгөөнтэй идэвхтэй тэмцэж байсан Холбооны мөрдөх товчооноос тавьсан жүжиг зэрэг ордог. Эндээс хамгийн хачирхалтай нь Жим Моррисоны найз бүсгүй Памела Курсон түүнийг амьсгал хураахад дэргэд нь байсан хэрнээ юу ч ярьдаггүй, хаагдмал амьдарч байгаад гурван жилийн дараа мансууруулах бодис хэтрүүлэн хэрэглэснээс болж нас баржээ.
Жим Моррисон үхлээ урьдчилан мэдэрч байсныг гэрчлэх зүйл олон. Тэрээр ойр дотныхондоо өөрт нь сүнс шингэчихсэн гэж хэлж байсан төдийгүй нэгэн удаа “Хүмүүс зовлонгоос биш үхлээс айдаг нь хачин. Үхэхэд зовлон дуусна. Амьдрал үхлээс илүү өвтгөдөг” гэж ярьж байжээ. Тэрээр идэр залуу, ид хийж бүтээх 27 насандаа угаалгынхаа өрөөнд амьсгал хураасан байсан гэдэг. Гэхдээ хөгжмийн ертөнцийнхөн түүний үхлийг амиа хорлолт биш, цаана нь маш учир битүүлэг зүйл нуугдаж байна гэж үздэг. Жимийг амьсгалахаа больсон байхад хажууд нь байсан Памелаг түүний үхэлд буруутгасан ч найз залуугаа алсан гэх нотолгоо олоогүй аж. Зарим шинжээч Жим Моррисоны үхлийг аллага гэж үзэж, янз бүрийн таамаг бичсээр байдаг билээ.
О.Саша
Сэтгэгдэл ( 4 )
БИДНИЙ БОЛОХ БОЛОМЖ. Банкууд хүүгийн хэмжээг дахин тогтоож болохгүй. Зах зээл дээр хамгийн бага үнийг тохиролцохын тулд бид таны үйлчилгээ юм. Өөрийн моргейжийн барааг зөв цагт шинэчилж, хамгийн сайн тохирол олох. Өөрийн хөрөнгийг оновчтой болго! Танд өгөх хамгийн сайн санал бидэнд байна. Олон банкнаас татгалзсан уу? Танай өрийг нэгтгэхэд санхүүжилт хэрэгтэй юу? Холбоо барих: WhatsApp: 33644664081 vicentiasolara@gmail.com vicentiasolara@gmail.com
Mongol ulsiig gutaaj ul bolno.chi ooriigoo l gutaaj oortoo gomdoj jigshij amidraarai.
Chi zugeer biz.yu yasan Viktor tsoi ve.tsoi gedeg tsoi osloor ongorson gedeg shuu.
biktor tsoi zurhii shigdeeseer uhsen bolvuu arhi i uudag