Шинэ жил болгоноор гардаг “Хувь заяаны эргүүлэг буюу ууранд суусны паян” киног бид сайн мэднэ. Согтуу эр гэртээ ирж байна гэж бодтол өөр хотод, өөр айлд ирснээр хамаг будлиан эхэлдэг энэхүү кино шиг зүйл он солигдох үеэр нэгэн норвег эрд тохиолджээ. Тэрбээр такси барихдаа Данийн Копенгагенд байсан бол дараа нь гүүрээр гарч Шведийн Мальмёд очоод тэндээсээ Гётеборг хот орсны эцэст гэртээ харьсан байна. Согтуу эр ийнхүү гурван улс дамжин явж Норвегийн Осло дахь гэртээ очжээ.
“The Sun” сонинд мэдээлснээр согтуу эр гурван улсыг дамжин 377 миль газрыг туулан явсан ч таксины жолоочид мөнгөө төлөлгүй зугтсан байна. Зургаан цаг гаруй явсны эцэст он гарсан хойно шөнийн 1 цагт жолооч түүнийг гэрт нь хүргэж өгчээ. Гарсан төлбөрийг төлж чадаагүй эр бууж зугтсан учир таксины жолооч цагдаа дууджээ. Согтуу эрэгтэйг орондоо унтаж байхад нь цагдаа нар очсон байна. Тэрбээр явсан замын төлбөр болох 18 мянган норвег кроныг төлнө гэжээ. Гэхдээ ганц бүтэлгүйтсэн нь энэ эр биш гэнэ. Таксины жолооч согтуу эрийг төлбөрөө хийхийг нь хүлээн зогсох хооронд аккумлятор нь суужээ.
О.Саша
Сэтгэгдэл ( 2 )
За арай ч уу
Bitgii shaa europiin holbooshdee