Мексикийн арлын хүүхэлдэйнүүд шөнөөр шивнэлддэг

Автор | Zindaa.mn
2018 оны 01 сарын 05

Аялал жуулчлалаар явж байхдаа ер бусын сонин газруудыг үзэж, адал явдалтай учрах дуртай уншигч та анхаарлаа хандуулаарай. Магадгүй та энэ газрын тухай сонирхож байгаа байх. Гэхдээ энд очсон хүн хэзээ ч мартаж чадахааргүй аймшигт дүр зургийг харж болох юм.

Мексикийн Хүүхэлдэйнүүдийн арал гэх энэ газар нь нийслэл Мехико хотоос холгүй оршдог. Энэ арлын эзэд хэзээ ч нүдээ аньдаггүй аж. Бас хэзээ ч нүдээ нээдэггүй хүүхэлдэйнүүд энд бий. Хөлгүй, толгой, гар нь гэмтсэн, бохир болж, амьгүйгээр модонд дүүжлэгдсэн хүүхэлдэйнүүд энд “амьдарна”. Энэ арал нь аймшигт дуртай хүмүүсийн сонирхлыг татдаг ч хүүхэлдэйнүүдийг харахад яг л хэн нэгэн болгоомжгүй хүн дөхөж ирэхийг хүлээх мэт.

Арлын түүхийг өгүүлвэл, Хулиан Сантана Баррера гэгч эрэгтэй олон жилийн өмнө энэ арлаас живсэн бяцхан охиныг олжээ. Охиныг аварч чадаагүй аж. Уснаас охиных бололтой нэгэн хүүхэлдэйг мөн олсон байна. Мексик эр уг хүүхэлдэйг авч модны мөчирт өлгөжээ. Охины дурсгалд зориулан ийм үйлдэл хийсэн ч түүний сүнс Хулианыг тайван орхиогүй гэдэг. Тэрээр хүүхэлдэй цуглуулж арлын бүх модонд өлгөжээ. Живж нас барсан охины сүнсийг тайвшруулахын тулд Хулиан арлыг хамгаалж, хүүхэлдэйгээр дүүргэсээр байсан ч 50 жилийн дараа тэрээр охины нас барсан газар живсэн байжээ. Арлын хүүхэлдэйнүүд шөнөөр шивнэлдэж, очсон хүмүүс рүү анхааралтайгаар дагуулан хардаг гэж жуулчид ярьдаг байна.

О.Саша

WWW.ZINDAA.MN

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top