Бусдаас өөр төрсөн ч аз жаргалтай амьдарч яваа тайланд охин

Автор | Zindaa.mn
2018 оны 01 сарын 10

  17 настай тайланд охин Супатра Сасупфаныг 2010 онд дэлхийн хамгийн үсэрхэг хүнээр нэрлэсэн билээ. Охин Амбрасын хам шинж гэх удамшлын ховор өвчнөөсөө болж Гиннессийн номд орсон юм.

Охиныг төрснөөс хэдэн долоо хоногийн дараа эцэг эх нь хүүхдийнх нь биеэр маш их үс ургаж эхэлснийг олж харжээ. Супатра өсч том болоход нүүрнийх нь үс өтгөн, урт болж эхэлсэн байна. Гэхдээ тэрбээр бусад хүүхдүүдийн адил сургуульд явж, усанд сэлж, бүжгээр хичээллэжээ. “Би өөрийгөө бусдаас өөр хүн гэж боддоггүй. Надад олон найз бий. Зарим хүн намайг сармагчин гэж хочилж байсан. Гэхдээ одоо тэд шоолохоо больсон. Би ч гадаад төрхөндөө дассан. Нүүрний үс хэт урт ургасан үед юм харахад хэцүү болдог ч хэзээ нэгэн цагт эмчлэгдэнэ гэдэгтээ итгэдэг” гэж Супатра “Unilad” сонинд ярьжээ.

Удаа дараагийн лазер эмчилгээ, мэс заслын дараа ч охиныг үснээс нь салгаж чадаагүй байна. Гэхдээ Супатра аз жаргалтай амьдралыг босгож чаджээ. Тэрбээр найз залуутай болж, хуримаа хийжээ. Супатра одоо нүүрнийхээ үсийг байнга авахуулдаг болсон байна.

Супатра Сасупфан с одноклассницей

Супатра Сасупфан с мужем

Супатра Сасупфан с мамой и папой

О.Саша

WWW.ZINDAA.MN

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top