Сүйт залуу хуримын даашинзтай сүйт бүсгүйгээ хараад уйлжээ

Автор | Zindaa.mn
2018 оны 01 сарын 11

Цахим орчинд сүйт бүсгүйгээ хараад уйлж буй нэгэн залуугийн зураг тавигдсан нь олон нийтийн сонирхлыг татжээ. Залуу уйлах болсон шалтгаанаа зурагныхаа тайлбар дээрээ бичсэн байна.

Тэрбээр “Ганц бие амьдрал минь ингээд дуусах нь, дахин хэзээ ч өөр хүнтэй үерхэхгүй нь гэж нулимс унагасан юм биш. Би уйлахгүй байя гэж хичээсэн ч нулимс өөрийн эрхгүй урсаж байна. Би хайртай хүнтэйгээ гэрлэх гэж 9 жилийг туулсан. Хайрттайгаа анх үерхээд гурван жил, хайртаасаа холдоод хоёр жил, түүнээсээ салаад хоёр жил,  хайртай гэдгээ батлах гэж дахин хоёр жилийг үдсэн. Энэ бүхнийг бодохоор өөрийн эрхгүй нулимс гарч байна. Хамтдаа байхын тулд яаж зовох, хүнд хэцүү хугацааг өнгөрүүлэх нь чухал биш.  Хамт байх тавилантай л бол та хоёрын зам хичнээн олон удаа салж байсан ч эцсийн цэгт уулзах болно” хэмээжээ. Түүний энэхүү зураг олон хүний сэтгэлийг хөдөлгөсөн бөгөөд хэдэн мянган лаяк, эерэг коммэнтудыг цуглуулжээ.


Б.Янжиндулам

www.zindaa.mn

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
s(202.131.243.190) 2018 оны 01 сарын 11

Hairan 9 jil zaluu min naad huuhen chin ene hugatsaand zugeergui l bsan bj taaraa sh deee ystoi genen ym aaaaa

0  |  0
Top