1. “Fucking” тосгон
150 гаруйхан хүн амтай, ийм нэртэй тосгон Австрид бий. Одоогийн нэрээ аль 1070 онд олсон энэ газар жуулчид олноор ирдэг ажээ. Тэд тосгоны нэрийг бичсэн самбарын хажууд зогсон зураг авахуулах дуртай ажээ. Харин зам ангийнхан байсхийгээд л хулгайлагддаг самбарыг шинэчлэн тавих гэж зүдэрдэг ажээ.
2. “Sealand”. Умардын тэнгист орших бичил үндэстэн
Английн Суффолкийн эргээс арваад километр зайтай Sealand хэмээх усан дээрх байгууламж бий. 550 ам.метр талбайтай энэ талбай дээр Падди Рой Бэйтесийнхэн амьдардаг. Оршин суугчдын тоо таваас хэтэрдэггүй. Харъяаллын маргаантай ийм нэг газар Умард тэнгист байдаг аж.
3. Шодойн музей
Husavhk нэртэй шодойн музей Исландад бий. Дэлхий дээрх дийлэнх сүүн тэжээлтан, далайн зарим төрлийн амьтдын бэлэг эрхтний энд бодитоор нь болон хиймлээр нь үзэж болох аж.
4. Ганц оршин суугчтай “Erving” тосгон
АНУ-ын Нью-Хэмпшир мужийн нутагт орших энэ тосгонд 2000 оны байдлаар ердөө ганцхан оршин суугч амьдарч байжээ.
5. Mojave дахь “Ганцаардсан” телефон утасны бүхээг
АНУ-ын Калифорнийн Mojave цөл дэхь утасны бүхээг. Хаашаа ч дуудлага хийх боломжтой ч хамгийн ойрын замаас 15 миль зайтай оршдог энэ бүхээгнээс хамгийн сүүлд нэгэн өөдрөг үзэлтэн урам зориг өгөхийн тулд 1997 онд дуудлага хийсэн аж. Энэхүү түүхээс сэдэвлэсэн “Mojave дахь телефон утасны бүхээг” нэртэй кино хийж байжээ.
6. Хамгийн жижигхэн цэцэрлэг. 452 инч2 талбайтай
АНУ-ын Орегон мужийн Портлэнд хотод орших 452 инч2 талбайтай Mill Ends Park цэцэрлэгт хүрээлэн Гиннесийн дээд амжилтын номд “Дэлхийн хамгийн жижигхэн цэцэрлэгт хүрээлэн” хэмээн бүртгэгдсэн байдаг аж. Цэцэрлэгт хүрээлэнг 1948 онд байгуулсан бөгөөд доторх байгууламжууд нь өнгөрсөн хугацаанд олон удаа өөрчлөгдөж иржээ. Жишээлбэл энд урьд нь эрвээхэйний усан сан байжээ.
7. Хүний ясаар чимэглэсэн Христийн сүм
Тус сүм нь Чех улсад орших Бүх гэгээнтнүүдийн сүмийн нутаг дэвсгэрт оршдог. Сүмийн хана, таазыг 40 мянган хүний ясаар чимэглэжээ.
8. Хамгийн өгсүүр замтай гудамж
Шинэ Зеландын Дунедин хотын Baldwin Street-ийн гудамж бол дэлхий дээрх хамгийн өгсүүр гудамж юм. Энэ гудамжны зам 20-38 хэмийн налуу байдаг. Энэ нь, та 2.86 метр зам туулах бүрд нэг метрээр өргөгдөнө гэсэн үг юм.
9. “Llanfairpwllgwyngyllgogerychwyrndrobwllllantysiliogogogoch” сүм
Уэльсийн Anglesey аралд Llanfairpwllgwyngyllgogerychwyrndrobwllllantysiliogogogoch хэмээх нэртэй тосгон бий. Энэ бол дэлхийн хамгийн урт нэртэй засаг захиргааны нэгж юм. 1860 онд төмөр замын зөрлөг дагуу байгуулагдсан энэ тосгоны нэрийг монголчилбол, “Усны хүчит эргүүлэг ба Гэгээн Тизилиогийн сүмээс холгүй орших цагаан самрын модоор хүрээлэгдсэн Гэгээн Марийн сүм” гэх ажээ.
С.Төгөлдөр
Сэтгэгдэл ( 1 )
Анхаарах мэдээлэл !!! Та үнэхээр бухимддаг юм уу !!!!!!!!!!!!!! Төсөлдөө мөнгө, санхүүжилт хэрэгтэй юу? Та өр төлөхийг хүсч байна уу? Банк таны файлыг татгалзсан уу? Асуудлыг шийдэхийн тулд бидэнтэй холбоо барина уу, бид Айуда Санхүүжилтийг ядуу болон хэрэгцээтэй хүмүүсийн хэрэгцээг хангахын тулд байгуулж байна. Холбоо барих: vicentiasolara@gmail.com vicentiasolara@gmail.com Whatsapp: 0033644664081