Мэл Гибсон: Холливудын элитүүд хүүхдийн цус уудаг

Автор | Zindaa.mn
2018 оны 01 сарын 22

Холливудын алдарт жүжигчин Мэл Гибсоныг хүмүүс андахгүй биз ээ. Америк, Австралийн жүжигчин, “Оскар”-ын шагналт найруулагч Мел Гибсон 62 насыг зооглож байгаа. Алс тэртээ далаад онд төрөлх Австралидаа жүжигчний гараагаа эхэлсэн тэрбээр “Тим” мелодрам, “Макс” боевик кинонд тоглоод нэр алдарт хүрсэн билээ.

Тэгвэл нэрт жүжигчин Холливудын оддын тухай ноцтой мэдээллийг олон нийтэд дэлгэжээ. Энэ тухай мэдээлэл өнгөрөгч оны сүүлээр хэвлэл мэдээллийн хэрэгслээр цацагдсан аж. Тэрбээр хэлэхдээ “Холливудын студиудууд гэм буруугүй хүүхдүүдийн цусаар угаагдсан. Хүүхдийн цус Холливудад маш алдартай. Холливудын элитүүд хүн төрөлхтний дайсан. Тэд хүний санаанд ч багтамгүй аймшигт зүйлсийг хийдэг.  Тэд хүүхдийн цусыг уугаад зогсохгүй тэднийг садар самуунд уруу татдаг. Энэ бол Холливудын аймшигт нууц. Тэд жил бүр асар олон хүүхдүүдийг үрчлэх болон ямар нэгэн хэлбэрээр асарамжиндаа авдаг. Улмаар хүүхдүүдийн цусыг ууж, тэднийг садар самуунд уруу татдаг. Ингэх нь тэдэнд мөнхийн залуу нас, гоо үзэсгэлэн, эрч хүчийг өгнө гэж итгэдэг. Холливудчууд гэм зэмгүй хүүхдүүдийн цусаар угаагдаж байгаа. Полофили болон каннибализмтай холбоотой бүх зүйл Холливудад болдог.  Би 2000-аад оны эхээр үүний тухай асуудлыг хөндөж байсан. Гэхдээ  энэ тухай би одоо ярьж чадна. Учир нь эдгээр үйл ажиллагааг гардан гүйцэтгэгч нар үхсэн. Миний ярьж буй зүйл шинэ биш. Бүхий л түхийн хугацаанд хүүхдийн цус уух явдал байсаар ирсэн. Судалгаа хийж үзсэн ч болно. Хэдэн зуун жилийн туршид нууц нийгэмлэгүүдэд энэхүү харгис, харанхуй ажлыг хийсээр ирсэн” гэжээ.

Түүний хэлсэн ярьсан бүхэн нь тодорхойгүй юм. Гэвч тэр өөрийн биеэр хэлсэн учир үнэн эсэх нь удахгүй тодорхой болно хэмээн олон нийт үзэж байгаа аж. Тэрбээр энэхүү яриаг өгч байх үедээ хэн нэгний нэрийг дурдахаас татгалзсан аж.

Мөн Мэл Гибсоны тухай ч янз бүрийн мэдээлэл гарсаар байгаа юм. Тухайлбал, түүнийг сэтгэцийн өөрчлөлтөд орж, архины хамааралтай болсон гэх мэдээллүүд хэвлэлээр гарах болжээ.

Б.Янжиндулам

www.zindaa.mn

https://roserambles.org/

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Zochin(103.26.195.94) 2018 оны 01 сарын 22

Setgetsiin oorchloltond orson gedeg n ortoi bolov uu.

0  |  0
Top