Леонардо ДиКаприо А.Жолитой ихэр юм шиг адилхан бүсгүйтэй болзож эхэлжээ

Автор | Zindaa.mn
2018 оны 01 сарын 23

Нас ахисан ч эсрэг хүйстнийхээ анхаарлыг татсан хэвээр байгаа азтай эр бол Холливудын нэрт жүжигчин Леонардо ДиКаприо. Тэрбээр саяхан Австралид ирээд байх үедээ шинэ амргтайгаа явж байгаад папарацци нарт баригджээ. Найз бүсгүй Блейк Лавлигээсээ салаад удаагүй байгаа тэрбээр Анжелина Жолитой ихэр мэт адилхан бүсгүйтэй цагийг зугаатай өнгөрүүлж байсан гэнэ. Тэд далайн эргийн бяцхан кафед бие хамгаалагчдынхаа хамт амарч байсан аж. Харин дараа нь жүжигчин өөрийн “Анжелина Жоли”-тойгоо хамт жийп машинд суун, байрлаж байсан зочид буудал руугаа явсан гэнэ. Энэ бүсгүй нь Италид ажиллаж, амьдардаг румын үндэстэн бөгөөд усны хувцас сурталчилдаг гэнэ.

 

С.Төгөлдөр

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Mgl(202.9.40.210) 2018 оны 01 сарын 23

Harin tiin arai denduu yumaa. Setguulch uhaantai yum bol medeellee nyagtalj bgaach

0  |  0
Od(66.181.161.9) 2018 оны 01 сарын 23

Yu soliorood bgan Blake Lively chin ali hediine nuhur huuhduudtei bolson hun. Salaad udaagui bgaa ntr gj hudlaa ym buu bich

0  |  0
Top