Их Британийн ханхүүгийн эхнэр Кэйт Миддлтон хатан хааны гэр бүлийн уламжлалыг дагаж гурав дахь хүүхдээ гэртээ төрүүлэх гэнэ. Хүүхэд ирэх дөрөвдүгээр сард төрөх юм. “Кэйт гэртээ төрөхийг их хүсч байгаа. Тэр энэ талаараа Уильямтай ярилцаж шийдвэр гаргасан. Тэд ханхүү Жорж болон гүнж Шарлотта нарыгаа орхиж явалгүй дүүг нь гэртээ угтан авахаар шийдсэн” гэж Кэйтийн ойрын хүн нь “Express”-д ярьжээ. Энэ нь хэвлэл мэдээллийнхэн болон олны хэл амнаас гэр бүлээ хол байлгахад тусална гэж ханхүү Уильям үзэж байгаа бололтой. Ийнхүү хатан хааны гэр бүлийн эмч нар Кэйтийг гэрт нь төрүүлэхээр бэлтгэж эхэлсэн байна.
Ханхүүгийн эмээ II Элизабет өвөөгийнхөө гэрт төрж, өөрөө ч хүүхдүүдээ гэртээ төрүүлж байжээ. Ханхүү Чарльз, Эндрю, Эдвард нар Букингемийн ордонд, гүнж Анна Кларенс-хаусд төрж байсан аж.
О.Саша
Сэтгэгдэл ( 0 )