Илүүдэл үсийг багасгах аргууд

Автор | Zindaa.mn
2018 оны 01 сарын 26

  Хүний хөл, гар, суга, эмзэг эрхтний ойр хавьд болон нүүрэнд илүүдэл үс ургадаг. Бид уг үсийг гэрийн нөхцөлд хайчилж, хусч, зулгааж авах нь бий. Түүнчлэн гоо сайхны газрыг зорьж вакс хийлгэдэг. Тэгвэл мэргэжилтнүүд илүүдэл үсний ургалтыг хэрхэн багасгаж, ургасан тохиолдолд хэрхэн тэмцэх талаар дараах зөвлөгөөг өгч байна.

-Хүний биеэр үс их ургах нь эмэгтэй хүний цусанд агуулагддаг эрэгтэй тестостеронтой холбоотой. Гаатай цай байнга ууж, шар буурцаг, нимгэгийг хоол хүнсэндээ хэрэглэснээр илүүдэл үсний ургалт багасна.

-“Epilator” гэх зүйл бий болсон. Үүнийг ашиглаж авсан үс эргээд ургахдаа нарийхан болсон байдаг. Яваандаа ургалт нь багасна. Гэхдээ ургахаа бүр мөсөн болино гэсэн үг биш.

-Илүүдэл үсийг лазераар арилгах нь үсний ургалтыг зогсоодог сайн талтай. Гоо сайхны салонууд лазераар үс арилгахдаа өндөр үнэ нэхдэгийг уншигч та мэдэх биз ээ.

-Илүүдэл үсийг хусч болно. Гэхдээ зориулалтын хөөс, гелийг түрхэж байгаад зөөлөн хусах ёстой. Ямар ч хамаагүй саван түрхээд хусчихаж болохгүй. Эргээд ургахдаа маш ширүүн, бүдүүн ширхэгтэй болсон байна.

-Илүүдэл үсийг хусах нь олон сөрөг нөлөөтэй. Эргээд маш хурдан ургана. Та бараг өдөр болгон илүүдэл үсээ хусах хэрэгтэй болно гээд бод. Мөн үсний уг дотогшоо ургаж, арьсан дээр янз бүрийн яр, батга гарч үрэвсдэг.

-Олон төрлийн вакс байдаг ч хэрэглэх аргачлал нь бүгд адилхан. Арьсанд шингэн цавуу түрхээд үсийг хуулдаг. Энэ аргын давуу тал нь үсийг угаар нь авдаг, хэд хоногтоо дахиж ваксдах хэрэггүй. Харин дутагдалтай тал нь халуун вакс хэрэглэсэн тохиолдолд цаг их орно, бас арьсанд сөрөг нөлөөтэй.

-Илүүдэл үсээ ваксдахаасаа өмнө хайчилж багасгаарай. Гэхдээ хэт багасгаж болохгүй. Ваксд наалдаж өгөхгүй байх талтай.

-Үс гуужуулдаг тос бий. Түрхээд 15 минутын дараа зориулалтын хусуураар авдаг энэ арга нь эмзэг арьсанд тохиромжгүй гэдгийг санаарай.

-Илүүдэл үсийг хусч, гуужуулж авснаар арьс хөхөрч, гэмтэж, өнгөө алддаг гэдгийг мартаж болохгүй.

О.Саша

WWW.ZINDAA.MN

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top