Дэлхийд хамгийн хүчирхэг армитай улсуудыг бүгд мэднэ. Америкийн арми ертөнцөд тэргүүлж, ОХУ, Хятад удаалдаг билээ. Харин хамгийн сул дорой цэрэгтэй ямар улс байдаг бол? АНУ-ын Агаарын цэргийн хүчний гэрэл зургийн сэтгүүлч асан, “We are The Mighty” сэтгүүл дэлхийд хамгийн сул армитай улсуудын жагсаалтыг гаргаж, тус бүрд нь тодорхойлолт өгчээ.
Төв Америкийн Коста Рика улсад үнэндээ арми байхгүй гэнэ. 1949 онд батлагдсан Үндсэн хуулиар тус улс энхийн цагт армигүй байх үүрэг хүлээсэн. Одоо Коста-Рикаг Иргэний гварди батлан хамгаалдаг. Мөн Агаарын хяналт, хил, эргийн хамгаалалтын алба, Цагдаагийн газартай. Гэхдээ Коста-Рикад арми бараг хэрэггүй. Ямар нэг юм тохиолдлоо гэхэд АНУ-ын Агаарын хүчин хэдхэн минутын дотор хүрээд ирэхээр зохион байгуулагдсан байдаг ажээ.
С.Төгөлдөр
Сэтгэгдэл ( 3 )
хүүхдүүдээ эр эмгүй амьдралын замд алхан орох эхний хичээл нь арми байвал яасын бээ 2 жил бүгд ухаан суугаад хүн болоод мэргэжил эзэмшээд халагдана дараа нь хүссэн сургуульдаа сурдаг л юм байгаа биз
manaih iim baival yasan yum be?
armi gej yu ve gedgee medehgui