Шунахайн сэдэлтээр 360 эмэгтэйтэй гэрлэжээ

Автор | Zindaa.mn
2018 оны 01 сарын 27

Шунахайн сэдэлтээр нэгэн зэрэг 360 эмэгтэйтэй гэр бүл болсон Владимир Букач хэмээх украин эрийн хэрэг Хатан хааны шүүхээр шийдэгдсэн явдал Англид шуугиан тариад байна. Тэд африкаас цагаачлан ирсэн эмэгтэйчүүдийг Их Британийн иргэний харьяалал авахад нь туслах нэрээр их хэмжээний мөнгө авч гэрлэдэг байжээ. Энэ бүх үйл явдал Алекс Браун гэгч ламтан үйл ажиллагааг нь зохион байгуулдаг Сент Леонардсын Петр, Павелын  сүмд өрнөдөг байсан аж. Англичууд энэ хэргийг сүүлийн 100 жилд гарсан хамгийн том гэрлэлтийн залилан хэмээн тодорхойлж байна.

Хэргийг гардан зохион байгуулагч нь Алекс ламтан байсан бөгөөд хууль бус цагаачдын Их Британи хүнтэй суулгаж улмаар иргэний харъяаллаа солиулахад тусална хэмээн итгүүлж 15 мянган евро, паунд авдан гэрлэлтийг нь хуурамчаар бүртгэдэг байсан аж. Энэ мөнгөний 6000 нь Владимирын дансанд ордог байсан гэнэ. тэрбээр эл бохир бизнесээрээ дөрвөн жилийн хугацаанд хоёр сая гаруй евро олжээ.    

 

С.Төгөлдөр

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
mgl(112.72.11.109) 2018 оны 01 сарын 28

sergelen gar bn daa.iimrrhuu biznes oldvol ch burzailaa shuu.

0  |  0
Зочин(202.9.43.23) 2018 оны 01 сарын 27

Манайд ч гарч мэднэ энэ их мөнгөний төлөө бүхнээ зориудаг хүмүүс боломж гарвал ийм зүйлээс буцахгүй болсон цаг үе явж байна

0  |  0
Top