“Орифлейм” компани тагнуул хийдэг гэнэ

Автор | Zindaa.mn
2018 оны 01 сарын 31

Ираны эрх баригчид гоо сайхны бүтээгдэхүүн үйлдвэрлэгч, Шведийн “Орифлейм” компанийг үндэсний аюулгүй байдалд аюул учруулсан гэсэн үндэслэлээр хаажээ. Тус компанийн Тегеран дахь оффисыг хааж, таван ажилтныг нь баривчилсан байна. Ираны Тагнуулын сайд Хайдар Мослехи гаргасан шийдвэрээ ”Орифлеймийг бид санхүүгийн зорилгоор хаагаагүй. Энэ компани барууны орнуудын тагнуулын байгууллагатай нягт хамтарч ажилладаг гэх сэжиг бидэнд байгаа” энэ асуудлыг цаашид нарийвчлан шалгах шаардлагатай” гэсэн байна.

Орифлейм нь 1997 онд байгуулагдсан бөгөөд өдгөө 60 гаруй роронд худалдаагаа хийдэг ажээ.    

 

С.Төгөлдөр

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Иргэн(66.181.191.201) 2018 оны 01 сарын 30

Пөөх?! Манайд байдаг салбарыг нь хаах болов уу

0  |  0
Top