15 насаар дүү залуутай гэрлэсэн бүсгүй шүүмжлэл хүртжээ

Автор | Zindaa.mn
2018 оны 02 сарын 02

Цахим ертөнцөд   хуримаа хийж буй насны зөрүүтэй хосуудын зураг тавигдсан нь олны анхаарлыг ихэд татсан юм. Тус хосууд нь Хятад хүмүүс бөгөөд тэдний хуримын тухай мэдээлэл хэвлэл мэдээллийн хэрэгслээр цацагджээ. Тодруулбал, Сүйт бүсгүй нь үл хөдлөх хөрөнгийн бизнес эрхэлдэг 38 настай чинээлэг  эмэгтэй аж.  Харин түүний нөхөр болж буй залуу 23 настай гэнэ. Тэд 15 насны зөрүүтэй бөгөөд тэдний хурим хайран дээр үндэслээгүй хэмээх мэдээлэл тархажээ. Учир нь  сүйт бүсгүй болох чинээлэг эмэгтэй 23 настай нөхрийнхөө ар гэрт нь 100 мянган доллар өгч, нөхөртөө Ferrari машин бэлэглэсэн байна. Энэ тухай мэдээлэл хүмүүст хүрснээр тус гэрлэлтийг “мөнгөний хурим” гэх болжээ. Сүйт бүсгүй хадам ээжээс нэг насаар дүү аж.  Улмаар сүйт бүсгүйг мөнгөөр нөхөр авлаа гэх болсон байна.


Б.Янжиндулам

www.zindaa.mn

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top