Хар өнгийг зарим хүмүүс гашуудлын өнгө гэж үздэг. Тийнхүү хар өнгийн эд зүйлс, хувцаснаас татгалзах нь бий. Тэгвэл энэ өнгө нь эрх мэдэл, үнэ цэнэ, дэгжин байдлыг илтгэдэг өнгө гэж мэргэжилтнүүд үздэг байна. Ингээд хар өнгийг хэрхэн тохируулж хэрэглэх талаар хэдэн зөвлөгөө хүргэе.
-Хар өнгийг сонгосон хүн өөртөө итгэлтэй, хүч чадал, эрх мэдэлтэй харагддаг байна.
-Бүх зүйлээ хар өнгөөр хослуулчихвал харин гашуудлын мэт харагдана. Гэхдээ хар өнгө оньсого мэт байдлаа хэзээ ч алддаггүй.
-Сэтгэлзүйчид хүний өнгөний мэдрэмжээр нь түүний сэтгэл санааны байдал, онцлогийг тогтоож чаддаг. Хар өнгөнд дуртай хүмүүсийг тэд бусдыг ойлгох чадвартай, хошин зантай, хүчтэй хүмүүс гэж тодорхойлжээ.
-Энэ өнгө нь хүний сэтгэлийг хөөргөж, урам зориг өгч, сүр хүч, айдсыг төрүүлдэг учир Гитлер, Сталин зэрэг дэлхийн алдартай удирдагч хар өнгийн хувцсыг чухалчилдаг байжээ. Түүнчлэн дэлхийн алдартай бизнесменүүд, улстөрчид нөлөөгөө энэ өнгөний тусламжтайгаар тогтоодог.
-Зуны улиралд ч хар өнгийн хувцас өмсч болно. Ингэхдээ өөр өнгийн зүүлт, гоёлоор чимж, эрэгтэйчүүд хар дээр саарал, хөх, цэнхэр зэрэг оруулгатай хувцсаар гоёж болно.
-Хар өнгөтэй завсрын өнгөнүүд хамгийн сайн зохицдог.
-Байгаагаасаа туранхай харагдахыг хүсч байвал хар өнгийн хувцсыг тохируулан өмсөх хэрэгтэй гэдгийг хүн бүр мэдэх биз ээ.
О.Саша
Сэтгэгдэл ( 1 )
HAR ONGOND HET SHUNAJ BOLOHGUI GEJ UG BII HEREV SHUNAVAL BASAMJILNA