Финландын Ерөнхийлөгч Саули Ниинистё 69 насандаа гурав дахь удаагаа аав болжээ. Ерөнхийлөгчийн хэвлэлийн албанаас нь мэдээлснээр Саули Ниинистё болон түүний эхнэр Йенни Хаукио нар хүүтэй болжээ. Финландын Ерөнхийлөгч өмнөх гэрлэлтээс нь төрсөн хоёр хүүхэдтэй байсан аж. Харин 40 настай Тэргүүн хатагтайн хувьд энэ нь анхны хүүхэд гэнэ.
Өнгөрсөн сарын 30-нд Финландын Хуульзүйн яам Ерөнхийлөгчийн сонгуулийн эцсийн дүнг зарласан билээ. Саули Ниинистё иргэдийн 62.6 хувийн саналаар Ерөнхийлөгчөөр дахин сонгогдсон байна.
О.Чанцаа
Сэтгэгдэл ( 1 )
болж л байна чадал байвал 80 настай ч хүүхэд хийх л байх харин биеэ зөв авч эдлэж хэрэглэх хэрэгтэй