Ээмэг зүүгээгүй чихэнд чөтгөрийн хорлол шингэдэг

Автор | Zindaa.mn
2018 оны 02 сарын 03

  Эмэгтэй хүнийг чимдэг зүйлсийн нэг бол ээмэг. Эрт дээр үед эмэгтэйчүүд өөрсдийгөө гай тотгороос хамгаалж ээмэг зүүдэг байсан гэх домог яриа ч бий. Тэгвэл уншигч танд ээмэгний талаар сонирхолтой баримтуудыг хүргэе.

-Эмэгтэй хүний зүүсэн ээмэг залуу нас, үзэсгэлэн гоогоо хадгалахад нь тусалж, эрүүл мэндэд ч нөлөөлдөг байна.

-Ээмэг зүүсэн бүсгүй эрчүүдийн анхаарал халамжид өртөхгүй байна гэж үгүй. Иймээс ээмгийг хайр дууддаг ч гэж үздэг.

-Эмэгтэй хүний хийморь сүлд, сүнс нь хоёр чихэнд нь байдаг гэж үздэг. Бүсгүй хүнийг 16 нас хүрэхээр чөтгөр хоргоодог гэсэн эртний түүх яриа бий. Янз бүрийн муу зүйлд уруу татах гэсэн чөтгөрийн хорлол ээмэг зүүгээгүй чихэнд шингэдэг аж. Тиймээс ээмэг зүүж чөтгөрийн хорлолоос өөрийгөө хамгаалах хэрэгтэй гэж зөн билэгч нар ярьдаг.

-Бага насны хүүхдэдээ хүний зүүж байсан ээмэг зүүлгэж болохгүй гэж Оросын нэрт зөн билэгч Александр Шепс зөвлөжээ.

-Хуучин мөртлөө их үнэтэй ээмэг олвол муу муухайг нь арилгах дом хийгээд /дээрээс нь шээгээрэй/ авч болно. Харин хэлбэр дүрсийг нь өөрчлөн зүүхээ мартуузай.

О.Саша

WWW.ZINDAA.MN

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top