Урт цагаанд талбай түрээслэн бурхан ухаанаар дархны үйл урлаж суудаг Л.Ууганбаатарын урласан мөнгөн гутлын талаар сонирхлоо.
-Мөнгөн гутал гэхээр нэг л санаанд буухгүй байна л даа. Энэ гутлыг хийх санаа хэрхэн төрсөн бол?
-Таван жилийн өмнө би дархан болчихоод тайлан хийх гэж эхлүүлсэн. Оны өмнөхөн бүрэн хийж дуусгалаа. Сая туршилтаар ороод, Оюуны өмчийн газраар баталгаажуулчихлаа. Анх ийм гутал хийх санаагаа найз нөхөддөө ярихад, ер хүлээж аваагүй. Сансрын санаа гэж ойлгосон байх. Зарим нь ер нь тохуурхаж, шоолж байлаа.
-Өмнө нь энэ гутлын зургийг олон нийтийн сүлжээгээр харж байсан санагдах юм. Гадаадад нэг айхавтар нөхөр л цул мөнгөөр гутал урлаж дээ, гэж бодоод ойшоолгүй орхисон л доо?
-Мөн мөн. Би хоёр жилийн өмнө телевизээр танилцуулж байсан. Тэгэхэд дуусаагүй байсан л даа. Тэр үеийн зураг нь л яваад байгаа юм. Гадаадад мөнгөөр гутал урласан тохиолдол бараг байхгүй л болов уу. Алтаар бол хийсэн байдаг юм. Гэхдээ минийх шиг металлаар нь биш уусгаж, бүрж хийсэн гутал бол байдаг.
-Үүнийг тэгээд хүн өмсөж болно гэсэн үг үү?
-Болно. Гэхдээ хасах хэмд бол хайрна. Энгийн үед өмсөх нь ч хаашаа юмб. Баяр ёслол, хүндэтгэлийн арга хэмжээнд өмсөх зориулалттай хийсэн. Чанарын хувьд ч давгүй. Хөлд их эвтэйхэн. Эхлээд өмсөхөд мэдээж бага зэрэг эвгүй. Хөлд хэвшигнээд ирэхээрээ энгийн гуталтай л адил.
-Мөнгөөс гадна ямар материал орсон бол?
-Үхрийн шир, мөнгө болон төрөл бүрийн утас, загасны хайрс, цавуу зэрэг материал орсон. Бусад технологийн нууцаа би аваад үлдчих үү. Хүндийн хувьд гэвэл өрөөсөн нь 930 грамм. Ер нь гуталдаа 1.4 кг мөнгө зарцуулсан.
-Загасны хайрс ямар үүрэгтэй юм бэ?
-Гутлын өлмийн хэсэгт орсон. Босож суухад нугарамхай байлгана. Металл дангаараа хугарах нь амархан учраас загасны хайрс сонгосон хэрэг л дээ.
-Гутлыг тань худалдаж авах санал ирж байна уу. Худалдахаар бол ямар үнээр өгөх вэ?
-Хоёр жилийн өмнө Солонгосоос үнийн санал асууж байсан. Нэгдүгээрт бүрэн дуусгаагүй, хоёрдугаарт тэр хүний размер зөрөөд байсан учраас би зарахыг хичээгээгүй. Одоо бол харин зарах санаа байна.Таван жилийн маань хөдөлмөр учраас 50 сая төгрөгөөр өгчихнө. Гадагшаа зарахаар бол арай өдөр үнэ хэлнэ л дээ.
-Баталгаат хугацаа өгөх үү?
-Хамгийн сайн материалаар хийсэн учраас чанарын хувьд бол давгүй л дээ. Өдөр шөнөгүй өмсөөд байхгүй байлгүй дээ.
-Дараагийн бүтээл тань юу бол?
-Эмэгтэй гутал хийнэ.
Л.Зул
www.zindaa.mn
Сэтгэгдэл ( 9 )
biy biydee ataarhaal suuhiin Hun 5 jil suuchhaad bn shdee
Бэтгий шоконд.ор доо
Бэтгий шоконд.ор доо
tavan saya bailgui dee kkk
tavan saya bailgui dee kkk
Zvgeerl zail ergvv ats ve
Hevshigneed gene uu?! Iim yamar ug bdag yum be? Hevsheed bgui dee
Iim helber zagvar muutai yumig hen 50 sayar avdgiin
Ene gutlii n hun avchaasai daa zailuul.