60 орчим тэрбум доллартой тэнцэхүйц эд зүйл далайн гүнд живсэн байдаг

Автор | Zindaa.mn
2018 оны 02 сарын 05

ЮНЕСКО-гоос гаргасан тоо баримтаар манай гаригийн далайн гүнд 3 сая гаруй усан онгоцны сэг байдаг гэнэ. Испанийн II Филипп хааны флот, Хубилай хааны усан флот, Кристофер Колумбусын аяллын хөлөг онгоцууд тэргүүтэй байх аж. Эдгээр онгоцны сэгүүдэд нийт 60 орчим тэрбум ам.доллартой тэнцэхүйц эд агуурс далайн гүнд мөнх живсэн байдаг гэнэ. Тэгвэл далайн дундаж гүн 3,7 км буюу манай гаригийн гадаргуу дээрх хамгийн өндөрт тооцогддог, хүний гараар бүтсэн байгууламж болох Бурж Халифа цамхгийн өндрөөс 4 дахин гүн гэсэн үг. Далайн хамгийн гүн хэсэг Номхон Далайд Гуамтай ойролцоо Умард Мариана арлын орчимд орших Чалленжер Дийп гэх газар бөгөөд энэ газрын гүн нь 10 км байдаг. Орчин цагт Чалленжер Дийп рүү ердөө 3 хүн аялаж байсан. 1960 онд 2 хүн, 2012 онд алдарт найруулагч Жэймс Камерун тус бүр тусгай шумбагч төхөөрөмжийн тусламжтайгаар орж байжээ. Далайн ёроолд 10 км-ийн гүнд даралт газрын гадаргаас 1000 дахин илүү байдаг. Гэтэл хүн төрөлхтөн далайн ердөө 5 хувь хүрэхтэй үгүйг судалсан гэдэг. Дээрх зураг дээр 1912 онд Английн Саутхэмпон хотоос Нью Йоркийг чиглэн далайд гараад, ердөө тавхан өдөр аялсныхаа дараа мөсөн уул мөргөсний улмаас 2 цаг 40 минутын хооронд живж, 1500 гаруй хүний амь насыг авч одсон алдарт Титаник хөлгийн урд хэсэг харагдаж байна.

Ариунаа Онгио

zindaa.mn


Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top