Хүүхэд төрүүлсэн анхны эрэгтэй эхнэрээсээ салжээ

Автор | Zindaa.mn
2018 оны 02 сарын 05

  Томас Бити гэх эрэгтэй 2008 онд дэлхийн анхны жирэмсэлсэн эр болсон билээ. Томас эмэгтэй төрөөд хүйсээ сольсон байсан учир тийнхүү хүүхэд төрүүлж чаджээ. Эхнэр нь үргүйдэлтэй байсан учир Томас донорын үр суулгуулан хүүхдээ тээсэн байна. Тэрбээр 2008-2011 онд гурван хүүхэд төрүүлжээ.

Тэдний гэр бүл үргэлж олны анхаарлын төд байж, сэтгүүлчдэд ээрэгддэг байжээ. Томас өөрийнхөө намтраар ном бичиж, бусад гэр бүлд хүүхэдтэй болохыг уриалж, хүйсээ солих хэрэггүйг сануулсан нэгэн. Гэвч 2012 онд тэдний гэр бүл салахаар шийджээ. Хосын хурим хууль бус, Томас эмэгтэй төрсөн гэдгээ хэлээгүй гэрлэсэн зэргээс болж тэд хөндийрсөн байна.

Тэгвэл Томас дахин гэрлэжээ. Тэрбээр хүүхдүүдийнх нь сурдаг сургуулийн ажилтан Эмбер Николас гэх бүсгүйтэй гэрлэсэн байна. Томас Бити дахин хүүхэд тээхэд бэлэн байгаа гэнэ.

О.Саша

WWW.ZINDAA.MN

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top