Секс жуулчлалыг орчин үед хичнээн нууж хаасан ч ил гарчихаад байх болжээ. Ийм төрлийн аялал зохион байгуулдаг тур операторууд ч олон болсон байна. Секс жуулчлал хөгжсөн, аялал байнга зохион байгуулдаг орнууд бий. Тэдгээр аялахдаа юуг анхаарах талаар зөвлөгөө хүртэл байдаг аж. Секс жуулчлал хийгчдэд зориулсан тэдний зарим зөвлөгөөнөөс уншигчдад хүргэ. Секс жуулчлалыг хамгийн их зохион байгуулдаг, түгээн дэлгэрүүлдэг, бодлогоор дэмждэг улсуудын зэрэгцээ энэ аяллыг таашаадаггүй улсууд ч бий. Тэдний нэг нь Вьетнам.
Хамгийн түрүүнд хэлэхэд, Вьетнам бол секс жуулчдын хамгийн түрүүнд сонгодог улс биш. Бишээр барахгүй, хүмүүс нь сексийн талаар ярихыг бараг л бузар зүйл гэж үзнэ. Социалист тогтолцоо нь ийм болгодог байж магадгүй. Караоке баар гэхэд л барууныханд бол ядаргаатай, тамын газар шиг санагдана. Энд эмэгтэйчүүд байх ч танилцана гэдэг бараг л боломжгүй.
Бусад улсад байдаг шиг гудамжны бие үнэлэгчид энд бараг үгүй. Тиймээс хамтрагч оохын тулд энд их хугацаа зарцуулах шаардлагатай. Бид л лав зах хязгаар тариалангийн бүс нутгаар нь хүртэл явсан. Танилцах оролдлогыг вьетнам эмэгтэйчүүд няцаах нь олонтаа. Чухам яагаад ийм байдгийг нь өөрсдөөс нь өөр хэн ч ойлгохгүй. Хэрвээ ямар нэг байдлаар буруу харилцах, бүдүүлэгтэх юм бол олон нийтийн газар гэлтгүй хариуг чинь өгөх болно. Нэг жуулчин арай гэж танилцсан эмэгтэйтэйгээ бага зэрэг дотно болсон гэж бодож байтал гудамжаар явж байхдаа гэнэт чанга хашгиран тусламж дуудаж, нүүрээ гараараа даран уйлсан байгаа юм. Чухам ямар алдаа гаргаснаа тэр жуулчин мэдээгүй өнгөрсөн гэдэг.
Таксины жолоочтой маргалдахаас болгоомжлох хэрэгтэй. Хэрвээ ямар нэг юм болох юм бол хаанаас гарч ирсэн нь мэдэгдэхгүй олон хүн таныг бүслэх болно. Гудамжаар явж байгаа хүмүүс нь бараг бүгд шахуу юу болж байгааг сонирхох бөгөөд эх орон нэгтнээ өмгөөлөхөд бэлэн байдаг нь жуулчдад тун ч аюултай. Тиймээс аяллаа аль болох урьдчилан зохицуулж явбал өлзийтэй.
Эмэгтэйчүүдтэй эвгүй харьцаа үүсгэж, хэрэлдэх юм уу маргалдах нь таксины жолоочтой маргалдсанаас ч илүү аюул дагуулах магадлалтай. Вьетнамчууд эмэгтэйчүүдээ их хүндлэх бөгөөд гадаадын нэгэн иргэний нүүр рүү хүчил цацсан тохиолдол ч гарч байжээ. Ганц нэгээрээ яваа жуулчдаас эд зүйлсийг нь хулгайлсан тохиолдол Ханойд байнга гардаг. Тиймээс олон хүнтэй газар унтаж огт болохгүй шүү гэж танд зөвлөх байна. Үнэхээр нойр чинь хүрээд байвал хүмүүсээс холдож, ганцаараа болж байж унтаарай.
С.Төгөлдөр
Сэтгэгдэл ( 2 )
гурван хужаагийн муу санаа нэг төлгийн муу санааг давахгүй гэдэг чинь энэ дээ .
Chehed mgl huuhnuud dan tulguudtei javdag