Хүмүүс угаалгын өрөөндөө хамгийн их бэртдэгийг тогтоожээ

Автор | Zindaa.mn
2018 оны 02 сарын 10

Угаалгын өрөө нь хамгийн хүнд гэмтлүүдийг авч, үхэж ч мэдэх хамгийн аюултай газар гэнэ. Угаалгын өрөөний эд хэрэглэл худалдаалагч UK Bathrooms компани олон жилийн туршлага, судалгаандаа үндэслэн ийм дүгнэлт хийжээ. Компанийн зүгээс ийм мэдээлэл цацаад дараа нь илүү “аюулгүй”, тохилог бүтээгдэхүүн санал болгох нь ойлгомжтой. Гэхдээ л судалгааных нь үр дүнг анхааралгүй орхиж боломгүй санагдлаа.

Насанд хүрсэн, өөрийнхөө үйлдлийг хянах бүрэн чадвартай эрүүл 1844 британи хүнээс доорхи байдлаар асуулга асуужээ. “Та хэзээ нэгэн цагт угаалгын өрөөндөө бэртэж гэмтэж байсан уу”гэсэн асуултад 19 хувь нь “тийм” гэсэн хариулт өгсөн байна. Тийм гэж хариулсан хүмүүсээс ямар гэмтэл авч байсныг

Угаалгын өрөөнд тохиолддог хамгийн түгээмэл 5 гэмтэлд:

1.Механик гэмтэл /цохих, хальтирч унах г.м/ - 67%

2.Зүсэх - 48%

3.Ясаа хугалах - 22%

4.Хальтирах - 18%

5.тархи хөдлөх - 14% орж байсан байна.

Байшингийн хамгийн аюултай хэсэг нь угаалгын өрөө байдаг бол угаалгын өрөөн дотроо бас илүү аюултай хэсэг гэж байна.

Угаалгын өрөөн дэх хамгийн аюултай газрууд:

Онгоц - 34%

Шүршүүр - 32%

Суултуур - 14%

Угаалтуур - 9%

Бусад- 11%

Түүнчлэн эмэгтэй хүн угаалгын өрөөнд эрчүүдээс илүү гэмтдэг болох нь тодорхой болжээ. Энэ нь тэд эрчүүдээс илүү удаан хугацаанд угаал үйлддэгтэй холбоотой гэж дүгнэсэн байна.

 

С.Төгөлдөр

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top