Ногоон өнгө итгэл төрүүлдэг

Автор | Zindaa.mn
2018 оны 02 сарын 10

  Өнгө бүр өөр өөрийн онцлог, бэлгэдэлтэй. Хүний сэтгэхүйд нөлөөлөх нь ч өөр өөр. Тэгвэл энэ удаад уншигч танд ногоон өнгөний тухай бидний төдийлөн мэддэггүй зүйлсээс хүргэе.

-Ногоон өнгө нь хүний сэтгэлд итгэл төрүүлдэг аж. Иймээс ихэнх банк, үйлчилгээний газрууд энэ өнгийг сонгодог.

-Сэтгэл санаа тавгүй үед тайвшруулдаг өнгө бол ногоон. Иймээс зарим айл гэрээ ногоон өнгөөр голчлон тохижуулдаг.

-Ногоон өнгийн хадаг нь газар дэлхийг бэлгэддэг.

-Энэ өнгөнд дуртай хүн хувийн зохион байгуулалт сайтай байдаг аж. Тэрбээр сандарч тэвдэж байсан ч тайван харагддаг.

-Ногоон өнгөний олон төрөл бий. Цайвар ногоон, шаргалдуу ногоон, хар ногоон өнгийн хувцсыг аль ч улиралд өмсөхөд тохиромжтойгоороо давуу талтай.

-Бүдэг ногоон өнгийн хувцсыг цэрэг армид өнгөлөн далдлах зорилгоор өмсдөг. Харин энгийн үед та энэ өнгөнөөс аль болох татгалзаарай. Зохимжгүй, хуучин хувцастай мэт харагдана.

-Маргад ногоон өнгө нь тансаг харагдуулдаг.

О.Саша

WWW.ZINDAA.MN

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top