Сэвжидийн Сүхбаатарын сор бүтээлүүдийн нэгэнд зүй ёсоор орох “НАРАН МАНДАХ ТАЛЫН МОНГОЛ” концертын нээлтийн тоглолтыг үзсэн үзэгчид мартагдашгүй нэгэн үдшийг өнгөрүүлсэн билээ. Монгол Улсын Урлагийн гавьяат зүтгэлтэн, Төрийн шагналт С.Сүхбаатарын найруулгаар бүтээсэн уг концертод Монгол түмний өв соёл, ахуй амьдрал, түүхэн уламжлалыг дүрслэн харуулж, байгаль эх дэлхий Говь, Тал, Хангайг магтан дуулсан үндэсний урлагийн тайзны шинэхэн бүтээл юм.
Үзэгчдийг огшоож тайзнаа үндэсний урлагийн гайхамшиг, тэр дундаа бүжгийн гайхамшгийг илтгэн харуулсан уг концертын дууны сонголтууд нь ч нэн өвөрмөц болжээ. Уг концерт 2 сарын 10, 11-ний өдрийн 18.00 цагт Үндэсний Урлагийн их театрын тайзнаа дахин хоёр удаа тоглоно.
Концертын фото сурвалжлагыг хүргэж байна.
Д.Үржинбадам
WWW.ZINDAA.MN
Сэтгэгдэл ( 4 )
Наран мандах талын.... гэдэг л сайн ойлгогдохгүй бна
Олон дахин тоглож ард түмэнд үзүүлээрэй.Баяр хүргэе.Амжилт хүсэе
Олон дахин тоглож ард түмэнд үзүүлээрэй.Баяр хүргэе.Амжилт хүсэе
Uneheer setgel hudlum goyo kontsert bolson shuu. Gaihamshigtai.