Өмнөд Солонгосын Пёнчан хотод болж буй Өвлийн XXIII олимпийн наадмыг үзэж сонирхохоор дэлхийн өнцөг булан бүрээс жуулчид очсон. Тэгвэл дэлхийд алдартай урлаг соёл, спорт, улс төрийнхнөөс хэн хэн Пёнчаныг зорин очсон бол?
Алдарт сагсчин Яо Мин хөгжөөн дэмжигчдийн дунд.
Японы Ерөнхий сайд Шинзо Абэ, АНУ-ын Дэд Ерөнхийлөгчтэй зэрэгцэн сууж байна. Ш.Абэ Өмнөд Солонгост хийж байгаа айлчлалаараа тус улсын Ерөнхийлөгч Мүн Жэ Ин болон АНУ-ын Дэд Ерөнхийлөгч Майк Пэнстэй гурван талт хэлэлцээр хийх юм. Тэд Хойд Солонгосын цөмийн аюул заналхийллийн асуудлаар ярилцах аж.
Жүжигчин Жэки Чан Пёнчаны олимпийн бамбарын буухианд оролцсон.
Хойд Солонгосын удирдагч Ким Жон Уны дүү Ким Ё-Жон Пёнчаны олимпийн үеэр олны анхаарлыг хамгийн их татаж байгаа хүн юм. Өмнөд Солонгост ирсэн түүний айлчлал түүхэн үйл явдал болсон билээ.
Шэни Дэвис АНУ-ын төрийн далбааг барьж алхаж чадаагүй учир нээлтийн ажиллагааг орхин явжээ.
Тонга улсын цаначин, таэквондогийн тамирчин Пита Николас Тауфатофуа Пёнчаны олимпийн нээлтийг байлдан дагуулсан. Түүнтэй сэлфи хийх гэсэн үзэгчдийн дайралтаас тамирчныг арай гэж хамгаалжээ. Пита руу харц шидэлж байгаа бүсгүйчүүдийн зураг цахимаар дүүрсэн гэхэд болно.
АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп, Хойд Солонгосын удирдагч Ким Жон Ун нарын дүрд хувирсан хоёр эр Өвлийн олимпийн нээлтийн ажиллагааг хүлээн зогсч байна.
Хойд Солонгосын алдартай дуучид.
АНУ-ын Дэд Ерөнхийлөгч Майк Пэнс эхнэрийн хамт.
Рэппер PSY-гүйгээр Өмнөд Солонгосыг төсөөлөхөд бэрх.
О.Саша
Сэтгэгдэл ( 0 )