Цуврал алуурчдын зурсан зургууд

Автор | Zindaa.mn
2018 оны 02 сарын 12

 Бид заримдаа сонин хачин зүйлс рүү өнгийхийг хүсдэг. Тэгвэл уншигч танд цуврал алуурчдын дотоод сэтгэл рүү өнгийхөд туслах хэдэн зургийг хүргэе. Тэд ч бас урлаг, уран зургаар дамжуулан өөрсдийгөө илэрхийлэхийг хүсдэг байжээ.

Жон Уэйн Гэйси

33 хүнийг хөнөөсөн энэ хүнийг америкчууд алуурчин гэж мэдээгүй байхад энэ зургийг зуржээ. Жон барилгын бизнесийг хөгжүүлэн цэцэглүүлж байсан нэгэн. Тэрээр алиалагч Погогийн хувцас өмсч хүүхдүүдтэй хөгжилдөхөөс гадна олон арга хэмжээнд очдог байжээ. Түүнчлэн хөршүүдийгээ бухимдуулсан шуугиант үдэшлэг ч хийдэг байв.

Ричард Рамирес

Энэ бол жүжигчин Абигайл Брислэйний хөрөг. Үүнийг зурсан цуврал алуурчин Ричард Рамирэс XX зууны зартай гэмт хэрэгтнүүдийн нэг. Тэр хамгийн харгис алуурчин байжээ. Түүний гарт 13 хүн зэрлэгээр хөнөөгдсөн.

Ховард Белчер

Биеэ үнэлэгчийн дүрд хувирч өнгөт арьстай ижил хүйстнүүдийг голчлон хөнөөдөг байсан Белчер шүүх хурлын үеэр өөрт нь цаазын ял оноохыг хүсч байсан гэдэг.

Стивен Каслер

Энэ “чадварлаг зураач” дээрмийн хэргээр шоронд сууж байжээ. Тэр үеэр Каслер нэгэн эмэгтэйг хөнөөсөн хэрэгтэн болох нь тогтоогдсон байна. Уг хэрэгт өөр нэгэн цуврал алуурчныг буруутган цаазалсан байжээ. Харин Каслер цаазын ялнаас түрүүлэн амиа егүүтгэсэн байна.

Глен Эдвард Рожерс

Энд бас л алиалагч Пого. Хүүхдүүд алиалагчдаас айдаг нь дэмий зүйл биш бололтой. Казановын алуурчин гэх хочтой Рожерс нь таван хүнийг хөнөөсөн гэгддэг ч тэр өөрөө 70 хүний аминд хүрсэн гэж хэлжээ.

Хэнри Ли Лукас

Америкийн цуврал алуурчин, хүчирхийлэгч, ханнибал энэ хүн 300 хүний аминд хүрчээ. Зарим эх сурвалж түүнийг 600 хүнийг хөнөөсөн ч гэдэг. Түүнийг энэ цус сорогчийг зурсанд гайхах зүйл байхгүй мэт.

Отис Тул

Хүүхэд зурсан гэмээр энэ зурагт чөтгөрийг дүрсэлжээ. Отис Тул нь 600 хүнийг хөнөөсөн Хэнри Лукасын хамтрагч байжээ.

Хэрбэрт Муллин

Энэ алуурчин байгалийн зураг зурдаг байжээ. Тэрээр 1970-аад оны эхээр аймшигт газар хөдлөлтөөс урьдчилан сэргийлж байна гэж үзэн 13 хүнийг хөнөөжээ. Газар дэлхийд цус урсгахгүй бол газар хөдлөлт олон зүйлийг сүйтгэх байсан гэж алуурчин ярьсан аж.

О.Саша

WWW.ZINDAA.MN

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top