Ихэнх хүн “Гиннесс”-ийг уг номыг анхлан санаачилсан хүний овог гэж ойлгодог. Гэвч энэ буруу юм. “Гиннесс” бол шар айраг исгэдэг Ирландын компанийн нэр. Ном бий болсон түүх энэ компанитай холбоотой гэдэг нь харин үнэн. Компанийн тэргүүнээр дөнгөж сонгогдоод байсан Хью Бивер дээд амжилтын номыг анх санаачилсан байдаг. Гэхдээ эхэндээ дэлхийн дээд амжилтаас гадна Ирланд, Шотландын уушийн газрууд, шар айрагт дурлагсдыг мэдээллээр хангах зорилго агуулж байж. Түүний энэ санаа Крис Чатавей, ах, дүү Мак Уайртер нарын санаанд гойд нийцсэнээр 1955 онд анхны “Гиннессийн ном” хэвлэгджээ. Шинэ ном тэр дороо л уншигчдын талархлыг хүлээсэн бөгөөд хоёр дахь хэвлэлт нь таван сая хувиар борлогдсон гэдэг.
Хэрхэн бичигдэх вэ
Гиннессийн номд хэн ч нэрээ бичүүлж болох боловч дараах гурван шаардлагыг хангасан байх ёстой. Үүнд:
-Хэмжих боломжтой байх
-Байгаль, хүрээлэн буй орчинд сөрөг нөлөөгүй байх
-Хожим хэн нэгэн эвдэх боломжтой байх
Таны сонгосон үзүүлбэр, ур чадвар дээрх шалгууртай зөрчилдөхгүй байвал мэдүүлгээ өгч болно. Биеэр очих албагүй. Гиннессийн албан ёсны цахим хуудас guinnessworldrecords.com-д хандахад л болно.
Ингээд 2017 онд ямар шинэ амжилтууд Гиннест бүртгэгдсэнийг хүргэе.
Дэлхийн хамгийн том салхин сэнс
Денмарк: 38 тонн жинтэй. 24 цагийн туршид 216,000 kWh эрчим хүч ялгаруулдаг. Vestas V164 нэртэй сэнс юм.
Хамгийн өргөн хүрээтэй тарвасны баяр
Австрали улс: Хоёр жилд нэг удаа тэмдэглэдэг. 300 км орчим газарт тарвас байрлуулдаг байна.
Дэлхийн анхны цай аягалдаг хөргөгч
АНУ: 3300 долларын үнэтэй юм байна.
Дэлхийн хамгийн үнэтэй спортын баг
АНУ: Жерри Жонес эзэнтэй "Даллас Боёс" баг нь дөрвөн тэрбумын үнэтэйгээр хамгийн үнэтэй спортын багаар шалгарчээ.
Дэлхийн хамгийн том хивэг
Есөн настай хүү хайрцаг онгойлгох үед 14 см өргөн, арван см урт хивэг гарч иржээ. Энэ нь 44 настай Стивен Марриотын бүтээгдэхүүн юм.
С.Төгөлдөр
Сэтгэгдэл ( 0 )