Өдийг хүртэл учир нь үл тайлагдсан хачирхалтай явдлууд олон байдаг. Тэгвэл саяхан К.Филиппидис хэмээх нэгэн залууд итгэмээргүй явдал тохиосон нь олон нийтийн сонирхолыг ихэд татжээ. Тодруулбал, энэ сарын 7-нд Торонто хотод оршин суудаг гал сөнөөгч ажилтай К.Филиппидис Америкийн Уайтфас ууланд цанаар гулгаж байжээ. Гэтэл гэнэт К.Филиппидис ор сураггүй алга болсон аж. Түүнтэй хамт гулгаж байсан найзууд нь Филиппидисийг хайсан боловч олоогүй байна. Улмаар түүнийг хайхаар өргөн бүрэлдэхүүнтэй эрлийн баг ажиллаж эхэлжээ. Хайх ажиллагаанд ноход хүртэл оролцсон боловч үр дүн гарахгүй байсан гэнэ.
Гэтэл 7 хоногийн дараа Уайтфас уулнаас 4600 километрийн зайтай орших Калифорний мужийн Сакраменто хотод гэнэт гарч ирсэн аж. Залуу өөрийн сураггүй алга болсон талаараа огт санахгүй байгаа гэнэ.
Б.Янжиндулам
www.zindaa.mn
Сэтгэгдэл ( 5 )
нөхддөө уурлаад уугаад тасраад уулнаас буугаад автобусанд суугаад явчихсан л байна, би увсын хэдэн бөх залуустай амралтанд багаад архиар шахаад цуврах гээд бахаар модруу орж зугтаад таксидаад хотруу ороод баардаад асраад 1 сэрсэн чинь буудалд 2залуутай сэрсэн ш тээ