Ороомог авч өгөөгүй гэж нөхрөөсөө салжээ

Автор | Zindaa.mn
2018 оны 02 сарын 21

  Египетэд нэгэн бүсгүй хуримаа хийгээд сарын дараа нөхрөөсөө салах өргөдлөө өгчээ. Салалтын шалтгаан нь нөхөр нь дэндүү залхуу, харамчаас болсон байна. Тэрбээр эхнэртэйгээ зугаалж явахдаа ороомог авч өгөхөөс залхуурчээ. “Khaleej Times”-д мэдээлснээр, бүсгүй эцэг эхийнхээ тохиролцооны дагуу уг залуутай гэрлэсэн байна. Нөхөр нь эхэндээ хэвийн харагдаж байгаад сүүлдээ эхнэртэйгээ гадуур гарахаас ч залхуурч эхэлсэн талаар бүсгүй ярьжээ. Хуримнаасаа хоёр сарын өмнө л танилцсан нөхөр нь түүнийг мөнгөө хий дэмий үрлээ гэдэг байсан аж. Нэгэн өдөр гадуур хамт явж байгаад бүсгүй ихэд өлсч, ороомог авч өгөхийг хүсэхэд нөхөр нь “Би чамд жүүс авч өгсөн шүү дээ” гээд татгалзжээ.

Дээрх явдлын дараа бүсгүй төрсөн гэртээ очихоор шийдсэн байна. Египетийн шүүх түүний салах өргөдлийг хүлээн авч, ойрын хугацаанд шийдэж өгнө гэжээ.

О.Саша

WWW.ZINDAA.MN

Сэтгэгдэл ( 7 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Laitai kkk(78.172.175.135) 2018 оны 02 сарын 22

xaramch bas zalxuu xvvr be kkk

0  |  0
Цог(66.181.190.188) 2018 оны 02 сарын 21

Бүтэн үхрийнгуяар хийсэн биз

0  |  0
1234598(202.21.100.210) 2018 оны 02 сарын 21

pee yamar shunaltai xuuxen be juus avch ogood bxad chin ... kk

0  |  0
Ганаа(202.179.26.30) 2018 оны 02 сарын 21

Надаас бол салахгүй нь л пээ. Өдөр болгон ороомог хийж өгөөд байхаар.

0  |  0
ажилч хүн(103.229.177.3) 2018 оны 02 сарын 21

Зөв өө зөв, залхуу хүн бол ёстой гай шд

0  |  0
Top