Харь гаригийнхан дэлхийд ирээд юугаар хооллодгийг олж мэджээ

Автор | Zindaa.mn
2018 оны 02 сарын 22

Америкийн эрдэмтэд харь гаригийнхан юугаар хүнсээ хийдгийг олж мэджээ. Мэдээж, тэд жирийн хүний хэрэглэдэг хүнсийг хүртдэггүй. Харин хүнийг үхэлд хүргэж болох сансрын цацраг туяагаар хооллодог байна. “Daily Mail” сонинд бичсэнээр Сиэтл хотын сансрын “Блю Марбл” дээд сургуулийн астрофизикч Димитр Атри, харь гаригийнхан цацраг идэвхит элементээр хооллодог гэж үзжээ. Тэрээр газрын гүнд 2.8 км-т орших desulforudis audaxviator савханцар нянг нарийн судалсан байна. Үүний дүнд уг нян гэрэл, нүүрстөрөгч, хүчилтөрөгчийн аль алинаас нь шим тэжээл авдаггүй болохыг тогтоожээ. Мөн энэ нь цацраг идэвхит уран, торий, кали зэрэг элементээс авдаг эрчим хүчээр амьдардаг, маш эртний, дор хаяж 2.7 тэрбум жилийн настай нян байж болзошгүй байна. Энэхүү нянг 2002 онд ӨАБНУ-ын алт олборлодог уурхайн гүнээс анх олжээ. Тэгэхэд эрдэмтэд уг нянг сансраас Эх дэлхийд ирсэн, ионжуулсан цацраг туяаны ачаар тэсч үлдсэн “гийчин” гэж үзсэн байна. Тэдгээрийн бичил организмыг уулын чулуулгийн цацраг идэвхит элементүүд тэтгэдэг аж. Эрдэмтэд сансарт ийм нян амьдрах боломжтой эсэхийг судалсны эцэст сансрын туяа нь өөрөө ионжуулсан цацраг туяаны эх ундарга болж байж магадгүй юм гэж үзжээ. Ийм туяа нь том хэмжээний оддын дэлбэрэлтийн дараа үүсдэг байна. Димитр Атригийн үзэж байгаагаар, цацраг туяагаар хооллодог харь гаригийнхан нь дэлхийн гадаргуу дээр хүрэх боломжтой тийм туяаны хүчээр тодорхой орон зайд  амьдарч чадах юм. 

 

С.Төгөлдөр

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
ㅍㅎ(64.119.24.114) 2018 оны 02 сарын 27

SANSAR CH TSEVER BISHEE

0  |  0
Ккк(103.212.118.197) 2018 оны 02 сарын 22

Тэгнэ ш дээ ккк

0  |  0
Z(176.24.49.43) 2018 оны 02 сарын 22

Tsum iin hog haygdlaar hoollodog bgaasai

0  |  0
Top