Кайли Женнерийн жиргээ “Snapchat”-ыг их хэмжээний алдагдалд ОРУУЛЛАА

Автор | Zindaa.mn
2018 оны 02 сарын 26

Алдарт Кардашианы гэр бүлийн отгон охин, “Кайли” косметикс брэндийн үүсгэн байгуулагч Кайли Женнер нийгэмд нэлээн нөлөөтэй амьдардаг билээ. Түүний гаргасан хувцас, косметикийн брэнд өдгөө дэлхийн охид бүсгүйчүүдийн хувьд хамгийн төгс, загварлаг, дэгжин сонголтуудын нэг болоод байна.


Тэгвэл тэрээр зөвхөн хувцас, косметикийн ертөнц төдийгүй олон нийтийн сүлжээнд хэчнээн нөлөөтэй нэгэн болохоо энэ сарын 21-нд харуулаад авчээ.

Учир нь тэрээр өөрийн 24,5 сая дагагчтай Twitter хуудаснаа "Snapchat-ыг нээж үзэхээ больсон надаас өөр хүн байна уу. Эсвэл зөвхөн би л юм болов уу... Үнэхээр харамсалтай юм" хэмээн жиргэсэн нь Snapchat аппын хувьцааг бараг найман хувиар буурахад хүргэжээ.

“Snapchat” аппын хувьцаа ийнхүү эрс буурснаар зах зээлийн үнэлгээ нь 1,5 тэрбум долларын алдагдалд орно хэмээн тооцоолоод байна.

Хэсэг хугацааны дараа Кайли өөрийн хийсэн үйлдлээ залруулахаар "Гэхдээ Snap-д одоо ч гэсэн хайртай... Миний анхны хайр" гэж бичсэн ч хэдийн хожимджээ.


С.Төгөлдөр

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top