Зурхайн 12 орд нэгээр нэмэгдэж, XI.30-XII.18-нд төрөгсөд ”Офиукус”-ын ордныхон болно

Автор | Zindaa.mn
2018 оны 02 сарын 27

Од гаригийг судалдаг Астрономын шинжлэх ухаанд анхаарал татсан нэгэн үйл явдал өрнөж байна. Энэ нь үндэсний аэронавтик ба Сансрын удирдах газар НАСА-гаас тэртээ 1930 онд нээсэн 13 дахь орд “Ophiuchus”-ийн талаар нийтэд мэдээлж зарлалаа. 

Өрнийн хэмээх оддын 12 сарын уламжлалт зурхайгаар бол 12 орд байдаг билээ. Тэгвэл энэхүү ордын тоо 13 болж магадгүй ажээ. Өөрөөр хэлбэл, НАСА тэнгэрийн мандлын 12 орд дээр “Офиукус” нэртэй 13 дахь ордыг шинээр нэмж, улмаар уламжлалт бусад бүх ордын эхлэх төгсөх өдрийг бүгдийг нь хөдөлгөж өөрчлөх боломжтой талаар мэдээллээ. 
Одоо цаг дор мөрдөж байгаа уламжлалт өдөр хоногтой зурхайн 12 сарын орд болон НАСА-гийнхны яриад байгаа Одон орны шинжлэх ухаан дээр тулгуурласан 13 ордыг зэрэгцүүлж толилуулъя. Тэдний нээсэн шинэ “Офиукус” ордыг Өрнийн зурлагад ашиглах болбол XI.30-наас XII.18-ны хооронд төрөгсөд хамаарагдах болж байна.

Хонины орд  III.21 - IY.19                    Хонины орд  IY.19 - Y.14
Үхрийн  орд  IY.20 - Y.20                     Үхрийн  орд  Y.15 - YI.21
Ихрийн  орд  Y.21 - YI.21                    Ихрийн  орд  YI.22 - YII.20
Мэлхийн орд  YI.22 - YII.22                 Мэлхийн орд  YII.21 - YIII.10
Арслангийн  орд  YII.23 - YIII.22        Арслангийн  орд  YIII.11 - IX.16
Охины орд  YIII.23 - IX.22                   Охины орд  IX.17 - X.31
Жинлүүрийн орд  IX.23 - X.23            Жинлүүрийн орд  XI.1- XI.23
Хилэнцийн орд  X.24 - XI.21               Хилэнцийн орд   XI.24 - XI.29
                                                             Офиукусын орд  XI.30 - XII.18
Нумын орд  XI.21 - XII.21                  Нумын орд  XII.19 - I.20
Матрын орд  XII.22 - I.19                   Матрын орд  I.21 - II.16
Хумхын орд  I.20 - II.18                     Хумхын орд  II.17 - III.12
Загасны орд II.19 - III.20                   Загасны орд III.13 - IY.18

 

С.Төгөлдөр

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
mam(64.119.24.114) 2024 оны 04 сарын 19

balai yum

1  |  0
Top