Болливудын супер од Шридеви нас барлаа

Автор | Zindaa.mn
2018 оны 02 сарын 27

Энэтхэгийн алдарт жүжигчин Болливудын супер од Шридеви 54 насандаа таалал төгсчээ. Тэрээр АНЭУ-ын Дубай хотноо зүрхний шигдээс өвчнөөр өөд болсон байна. Тэрээр Дубайд гэр бүлийнхнийхээ хуримын ажиллагаанд зочлохоор очоод байжээ.

Талийгаач Шридеви Бони Капур буюу Шридеви нь 1963 онд төрсөн. Телугу, тамил, хинди, малайлам, каннада хэлээр 300 гаруй кинонд гол, болон туслах дүр бүтээж байжээ. Шридеви Энэтхэгийн кино урлагийг гэр бүлийн бизнес болтол нь хөгжүүлсэн, Болливудыг үндэслэгч Раж Капурын удмын Бони Капуртай 1996 онд гэрлэсэн, супер од хэмээн хүлээн зөвшөөрөгдсөн цөөн эмэгтэй жүжигчдийн нэг байсан юм.

Түүнийг нас барсныг мэдсэн Энэтхэгийн Ерөнхийлөгч Рам Нат Ковинд, Ерөнхий сайд Нарендра Моди, жүжигчин Приянка Чопра, крикетийн домог Сачин Тендулкар нарын зэрэг улс төр, урлаг, спортын салбарын алдартнууд эмгэнэл илэрхийлсээр байна.    

 

С.Төгөлдөр

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Уншигч (59.153.114.117) 2018 оны 02 сарын 27

Ум ма ни бад мэ хум.

0  |  0
Top