D&G загвар өмсөгчийн оронд дрон ашиглажээ
Техник, технологийн дэвшил загварын ертөнцөд хүч түрэн орж ирж буйн жишээ болсон нэгэн үйл явдал Италид боллоо. Миланы загварын долоо хоногийн хүрээнд явагдсан нэрт загвар зохион бүтээгч Дольче ба Габбанагийн загварын шоуны үеэр дрон буюу нисдэг төхөөрөмжийг загвар өмсөгчийн оронд ашиглажээ.
Дольче Габбанагийн шинэ загварын гар цүнхнүүдийг дронуудад зүүсэн бөгөөд дронууд үзэгчдийн өмнүүр нисэн бүтээгдэхүүнээ сурталчилсан байна.
С.Төгөлдөр
Сэтгэгдэл ( 0 )